BBC Radio-г өдөр болгон дэлхийн өнцөг булан болгонд сонсогч нар хүлээн авдаг. Мэдээж өвөрмөц дуу хөгжим, шинэ уран бүтээлчидтэй танилцах боломж олгодог уг нэвтрүүлгийн онцлох уран бүтээлч болно гэдэг залуухан уран бүтээлчдийн хувьд маш том аз завшаан бас мөрөөдөл л гэсэн үг. Харин Монгол залуусын шинэ үеийн давалгааны нэгэн төлөөлөл болох Бодьхүүгийн дуу хөгжмийг онцолсон бөгөөд шинэхэн цомгийнх нь тухай мэдээллийг ч мөн хүргэсэн юм.
Тэрбээр нэвтрүүлгийнхээ тайлбар дээр,
"Макс Рейнхардт та бүхэнд Төв Азид орших Баруун Монголын DJ Бодьхүүг танилцуулж байна. Мөн түүний хөнгөн хэмнэл бүхий цохилтуудын араас Исландын сюрреалист Атли Хэймер Свейнссоны '21 Sounding Minutes', Ганын Фрафрагийн бүсгүйчүүдийн дуу хоолойн хачин сайхан өвөрмөц хөгтэй хосолсон өвөрмөц аялгуунууд та бүхнийг баясгах болно" хэмээн бичсэн байлаа. Мөн нэвтрүүлгийнхээ эхэнд Бодьхүүгийн дуунуудыг тавьж, түүний шинэхэн цомог болоод түүхээс дурдсан юм.
Мөн тэрбээр Бодьхүүгийн тухай цааш "Бодьхүү бол гайхалтай авьяаслаг залуу уран бүтээлч. Тэр BBC Radio-д мөн Алис Армстронгийн өөр нэгэн хөгжмийн хөтөлбөр дээр хамтран ажилласан бөгөөд энэ нэгдүгээр сарын үед дэлхий дахинд цацагдах болно. Стивен болон түүний хамтрагч, хөгжмийн сэтгүүлч Кэйт Моллесон нар Монголын опера дуучин Ариунбаатарын тухай хөгжмийн хөтөлбөр бэлдэн Монголд явж байхдаа анх Бодьхүүтэй танилцсан. Стивен, Кэйт болон Бодьхүү нарт баяр хүргэе! Би шинэхэн дугаарыг нь чих тавин хүлээж байна" хэмээжээ.
Та бүхэн уг нэвтрүүлгийг хүлээн авч сонсохыг хүсвэл ЭНД дарна уу.