UBLife Logo
Боловсрол

2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
2024 оны элсэлтийн шалгалтын хуваарь

Элсэлтийн шалгалт болоход 10 хоног үлдлээ. Иймд нийт сурагчдадаа амжилт хүсье! Хариуцлагатай байж шалгалтаа амжилттай өгөөрэй. Мөн шалгалтын түгшүүр мэдрэгдэж байвал ЭНД дарж шалгалтын тухай сэтгэлзүйн нийтлэлийг уншаарай. Ингээд та бүгддээ Боловсролын Үнэлгээний Төвөөс танилцуулсан элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулъя.

Дараах хуваарийн дагуу Элсэлтийн Шалгалтыг зохион байгуулна.

Хүснэгт 1: Шалгалтын хуваарь 

Долдугаар сарын 4-нд Пүрэв гарагт

10:00-11:20 

 Түүх 

14:00-15:20

Англи хэл 

Долдугаар сарын 5-нд Баасан гарагт 

10:00-11:40

Хими 

13:00-14:20 

Газарзүй

16:30-17:50 

Нийгэм судлал 

Долдугаар сарын 6-нд Бямба гарагт 

10:00-11:20

Биологи 

14:00-15:40

Математик 

Долдугаар сарын 7-нд Ням гарагт 

10:00-11:40 

Физик 

13:00-14:20 

Орос хэл 

16:00-17:20

Монгол хэл 

"Сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх эрх багш, удирдлагуудад байхгүй" 

БҮТ-ийн захирал Л.Ганбат хэлэхдээ "Монгол хэл, математик, англи хэл, физик, орос хэл, биологи, түүх, нийгэм судлал, газар зүй, химийн хичээлээр сурагчид элсэлтийн шалгалт өгдөг. 

Эдгээр хичээлийн хүрээнд шалгалт өгч ямар мэргэжлээр, аль сургуульд суралцах, ямар хөтөлбөрөөр элсэх зэргээс хамааран хамгийн багадаа хоёр, ихдээ 10 хичээлийг өөрийн хүссэнээр сонгож, өгөх боломж нээлттэй бий.

Өмнөх жилүүдээс харж байхад зарим сургуулийн удирдлагууд, багш нарын зүгээс сурагчдын хичээл сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого гаргадаг. Энэ төрлийн гомдлууд ирдэг.

"Чи энэ хичээлийг гүнзгийрүүлж, сонгон судалж үзээгүй учраас битгий өг” гэж сурагчдадаа хэлэх эрх үүрэг багш, удирдлагуудад байхгүй. Хэдэн хичээлээр ямар шалгалт өгөх нь тухайн элсэлтийн шалгалтад хамрагдах гэж байгаа шалгуулагчийн өөрийнх нь эрх.

Элсэлтийн Шалгалтын онлайн бүртгэлийг энэ долоо хоногоос эхлэн БҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хот болон орон нутгийн бүх сургууль дээр танхим, цахим хэлбэрээр зохион байгуулж, 12 дугаар ангийн хүүхдүүдтэй нэг бүрчлэн уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллана" хэмээв.

Эх Сурвалж: Боловсролын үнэлгээний төв 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.