Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Гайхамшигт Усайн Болтын тухай таны мэдэхгүй 10 "ГАЛЗУУ" БАРИМТ

5. Тэр хол зайд гүйх дургүй учраас 100, 200 метрийг сонгосон. Уг нь дасгалжуулагч нь анх түүнийг 400 метрийн зайд сойж байсан гэдэг.


1. Усайн Болт хэдийгээр хурдан гүйдэг ч гарааны хурд нь бусад тамирчидтай харьцуулахад хамгийн удаанд тооцогддог. 

Рио-2016 олимпийн 100 метрийн уралдаанд түүний гарааны хурд финальд шалгарсан найман тамирчнаас сүүлээсээ хоёр дахь удаан цаг байв. 

2. Гэвч тэр төгсгөл дээр бүх хүчээ гаргадаг. 60-80 метрт хэдийнэ бусдыгаа гүйцчихсэн явдаг билээ. 

3. Тэрбээр 1.95 метр өндөр. Тийм болохоор алхаа томтой гэсэн үг. Гүйгчид 100 метрт дунджаар 45 алхам хийдэг бол Усайн Болтынх 41. 

4. Усайн Болт хэдийгээр 100 метрт голчлон уралддаг ч 200 метрийн зай түүний хамгийн дуртай нь. Энэ зайд тэрбээр 19.19 секундээр дэлхийн рекордыг эзэмшдэг бөгөөд Бээжингийн олимпт оролцохоосоо ердөө жил хүрэхгүйн өмнөөс энэ зайд давхар бэлдэж эхэлсэн гэдэг. 

5. Тэр хол зайд гүйх дургүй учраас 100, 200 метрийг сонгосон. Уг нь дасгалжуулагч нь анх түүнийг 400 метрийн зайд сойж байсан гэдэг. 

6. Тэр хэзээ ч бүтэн миль (1.6 км) гүйж байгаагүй. Учир нь удаан, бас хол гүйх нь түүнийг залхаадаг аж. 

7. Түүний хамгийн анх хичээллэсэн спорт бол крикет. Гэвч түүний аав Усайн Болтыг крикетээр хол явахгүй хэмээгээд гүйлт рүү оруулжээ. 

8. Түүний гэрт өөрөөс нь хурдан амьтан бий. Усайн Болт дэлхийн хамгийн хурдан амьтан гэгдэх үчимбэр тэжээдэг бөгөөд Кени дахь амьтдын асрамжийн газраас 13700 ам.доллараар худалдаж авч байжээ. Түүний үчимбэрийг Lighting Bolt гэдэг. 

9. Усайн Болт Рио-2016 олимпийн наадмын 100 метрийн зайд түрүүлснээр энэ зайд гурван олимп дараалан алтан медаль хүртсэн анхны гүйгч болов. 

10. Хүний биеийн хурдны хязгаар буюу дээд чадамж 100 метр зайг 9.48 секундэд туулна гэдгийг Стэнфордын биологич Марк Деннигийн судалгаа нотлодог. Нэг ёсондоо хүн уг зайг дээрхээс хурдан давах биологийн хувьд боломжгүй гэсэн үг. Тэгвэл Усайн Болтын рекорд 9.58 секунд буюу тэрбээр хүн төрөлхтний хурдын хязгаараас 0.10 секундээр л хоцорч байна. 

Эх сурвалж: Buzzfeed 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Б.Сэр-Од зургаан олимпод оролцох анхны марафончоор тодорлоо
2
2 цагийн өмнө
Улсын арслан Р.Пүрэвдагва "Их Богд" дэвжээний 20 жилийн ойн барилдаанд түрүүллээ
3
2 цагийн өмнө
Шархалсан зүрх эдгэхэд хэчнээн хугацаа шаардагдах вэ?
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
47
21
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.