Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Мөрийн хөтөлбөр гярхай уншихад тань туслах 5 зөвлөмж


Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт биш, эсвэл сонгуульд зориулж бэлдсэн сайхан үгтэй сэтгэлийн захиа ч биш, харин бидний амьдралыг илүү сайжруулахад чиглэсэн бодлогын баримт бичиг учраас таны хамгийн гярхай унших ёстой зүйл. Тиймээс бид сонгуулийн мөрийн хөтөлбөр уншихад юуг анзаарах тухай ТАВАН зөвлөмжийг “Сонгогчдын боловсрол төв”-ийн захирал С.Оюунтуяатай хамтран бэлтгэлээ.


Мөрөөдлийн жагсаалт биш ажлын төлөвлөгөө 

Намууд тухайн орон нутагт хамгийн их тулгамдаж буй асуудлыг гаргаж, түүндээ тооцоо судалгаа хийсэн байх ёстой. Орон нутгийн удирдах институци танд тулгарсан асуудлыг шийдэх ямар эрх хэмжээ, чиг үүрэгтэй вэ гэдгийг судлаад түүн дээр үндэслэж мөрийн хөтөлбөрөө баталдаг. Тиймээс таны гэрт хүргэгдэж ирсэн мөрийн хөтөлбөрүүд ямар судалгаа шинжилгээнд тулгуурласан байна вэ, үнэхээр танд тулгарсан асуудлыг олж хараад, шийдлийг нь тусгаж чадсан байна уу гэдгийг анзаараарай. Тэрнээс танд сайхан амлалт бүхий мөрөөдлийн жагсаалт хэрэг болохгүй.

Төсөөлөлдөө биш ирэх дөрвөн жилд хийх ажил чухал


Хэрэв мөрийн хөтөлбөрт тооцоо судалгаа дурдагдсан, бодит орчныг судалсан бол хийх ажил, өгсөн амлалтууд хэр бодитой байгааг хараарай. Төсөв санхүү, эрх мэдэл, эрхзүйн хүрээнд хийх боломжгүй амлалт өгчихсөн юм биш биз. Анхааралтай дахиад нэг унш. 

Таны байгаа орон нутагт ямар давуу тал юу вэ? Нэр дэвшигч тэрийг хэрхэн харж, түүнд тулгуурласан ямар ажил хийхээр төлөвлөснийг хар. Жишээ нь, уул уурхайтай газар уул уурхай түшиглэн хөгжих үү, эсвэл өөр боломжийг хайх уу гэдгийг судалж, орон нутгийн хөгжлийн нөөц боломжийг хөтөлбөртөө шингээсэн эсэхийг харах нь чухал.  

УИХ-ын хурлын хөтөлбөрөөс будаа идсэн үү


Бид одоо ямар чиг үүрэгтэй хүмүүсийг сонгох гээд байгааг бодоорой. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага учраас улс орон даяарх хөгжлийг, хууль тогтоомжийг хэлэлцэж баталдаг. Гэтэл бид орон нутгийн өөрөө удирдах байгууллагаа сонгож байгаа шүү дээ. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь бүрэн эрхт чиг үүрэгтэй байгууллага. Тиймээс өөрсдийн нөөц боломжид тулгуурласан хөгжлийн бодлого байна уу гэдгийг харах болохоос улс орны асуудлыг тусгавал буруу газраасаа будаа идсэн асуудал болж хувирна. 

Мөрийн хөтөлбөрөө дөрвөн жил унших хэрэгтэй 


Мөрийн хөтөлбөр бол зөвхөн сонгуульд зориулсан зүйл биш. Хэрэв танд байгаа мөрийн хөтөлбөрийн “эзэн” сонгуульд ялбал ирэх дөрвөн жилд таныг төлөөлнө. Тиймээс ирэх дөрвөн жилд хийх ажлыг төлөвлөгөөг нь харж, ажлыг нь хянах боломжтой. Дараа нь та ажлын амлалт нэхэх, мөрийн хөтөлбөрт нь туссан ажлыг шаардахад хэрэг болно. Тиймээс мөрийн хөтөлбөр бол дөрвөн жил уншдаг цорын ганц хэвлэмэл зүйл юм шүү. 

Хаширсан хүнийг хашир хүн гэнэ


Хэрэв та үнэхээр эргэлзээд байвал өмнөх сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс хэр өөр байгааг, шинэчлэгдсэн эсэхийг хараарай. Бас сонгуулийн тухай хуулийг харахад гэмгүй. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хуулиар хориглосон. Үүнд, мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох, уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх; зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх; иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх; ажлын байранд зуучлах, ажилд оруулах; улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбоотой асуудал. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.03.30
Сонгуулийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар залуусын мэдвэл зохих 5 зүйл
2
2022.06.15
"Би Нэгдий" залуусын өдөрлөгөөс онцлох нь: Юу болж өнгөрөв?
3
2022.06.11
"Би Нэгдий" залуусын өдөрлөг амжилттай явагдаж өндөрлөлөө
санал болгох
1
18 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Уржигдар
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.