UBLife Logo
Спорт

Допингийн 4 сэжигтэй тохиолдол илэрсэн ч нэрсийг зарлахгүй

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Допингийн 4 сэжигтэй тохиолдол илэрсэн ч нэрсийг зарлахгүй

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх барилдсан билээ. Энэ жилээс 4 давсан бөхчүүд, шилдэг 16 харваачийн шинжилгээний сорьцыг БНСУ руу бус Герман руу илгээж, гурав хоногийн дотор хариуг нь хүлээн авдаг болсон. Энэ удаад Дрезден хотын лабораторид шинжилгээ хийлгэжээ.

Өнөөдөр Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд  Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага хамтран допингийн шинжилгээний талаар мэдээлэл хийлээ.

Мэдээлэлд “Германаас 15-ны оройны 22 цагт хариу ирсэн. Нийт 48 сорьц явуулсан. 44 хариу ирээд 4 сорьцын хариу ирээгүй бөгөөд сэжигтэй гарсан байна. Гэхдээ сэжигтэй энэ хариуг дахин шинжилж байгаа. Хэд нь бөх, хэд нь харваач гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тамирчдад нь ч мэдэгдээгүй байгаа. Дахин шинжилгээ 14-20 хоног сунжрах магадлалтай” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.