UBLife Logo
Спорт

Бокс: М.Энхжаргал БНСУ-ын тамирчныг яллаа

Бокс: М.Энхжаргал БНСУ-ын тамирчныг яллаа

“Айчи-Нагояа-2026” Азийн ХХ наадмын боксын тэмцээн үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж буй ДАШТ-ий хүрэл медальт, “Алдар” спорт хороо,  Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ М.Энхжаргал өчигдөр эхний тулаанаа хийж, БНСУ-ын тамирчин Ян И Ёнгийг  яллаа.

“Айчи-Нагояа” Азийн наадмын тэмцээний 6 дахь өдөр буюу 9-р сарын 26-нд эмэгтэйчүүдийн 60кг жинд Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин М.Намуун Япон улсын тамирчин Тагучи Аяака-тай 11:45 цагт эхний тулаанаа хийх болно. Мөн эрэгтэйчүүдийн 55 кг жинд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Х.Билгүүнсайхан Бангладеш улсын тамирчин Ахмед Уцоб-тай 17:00 цагт эхний тулаанаа хийх юм.

Гэрэл зургийг С.Энхжаргал

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...