UBLife Logo
Дэлхий

“Нью-Йорк Таймс” XXI зууны шилдэг 100 номыг нэрлэлээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
“Нью-Йорк Таймс” XXI зууны шилдэг 100 номыг нэрлэлээ

The New York Times сонины газраас энэ зууны шилдэг зохиолуудыг тодруулах том төслийг хэрэгжүүлж дууслаа. 2000 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн өдийг хүртэл хэвлэгдсэн шилдэг 100 номыг тодруулахдаа 500 зохиолч, нийтлэлч, шүүмжлэгч, орчуулагч болон бусад мэргэжилтнүүдэд хандсан байна. Стивен Кинг, Жон Ирвинг, Ника Хорнби, Карл Уве Кнаусгор, Гари Штейнгарт, Сара Жессика Паркер зэрэг зохиолчид оролцож, өөрийн шилдэг гэж тооцсон бүтээлүүдийг нэрлэжээ. Бүтэн жагсаалттай сонины цахим хуудаснаас танилцана уу.

Эхний байрт, Италийн эмэгтэй зохиолч Элена Феррантегийн "My Brilliant Friend" (2012) орлоо. 1950-иад оны Неаполь хотын ядуу дүүргийн хоёр найз бүсгүйн тухай өгүүлнэ.

Хоёрдугаар байрт, Америкийн эмэгтэй зохиолч Изабель Уилкерсоны “The Warmth of Other Suns” (2010) шалгарлаа. Энэ бүтээлээрээ тэр Пулитцер шагнал хүртсэн анхны хар арьст эмэгтэй болсон юм.

Гуравдугаар байрт, Их Британийн эмэгтэй зохиолч Хилари Мантелийн “Wolf Hall” (2009) түүхэн роман оров.

XXI зууны Шилдэг 10 зохиол

1.    "My Brilliant Friend" Элена Ферранте

2.    "The Warmth of Other Suns” Изабель Уилкерсон

3.    “Wolf Hall” Хилари Мантел

4.    "The Known World" Эдвар Пол Жонс

5.    "The Corrections" Жонатан Франзен

6.    "2666" Роберто Боланьо

7.    "The Underground Railroad" Колсон Уайтхед

8.    "Austerlitz" Винфрид Георг Зебальд

9.    "Never Let Me Go" Казүо Ишигүро

10.  "Gilead" Мэрилин Робинсон.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Туяа\54.151.143.208
Гахамшигтай