Гадаадад аялах хүн болгоны дайраад гардаг газар бол нисэх буудал. Магадгүй таны хувьд “duty free” дэлгүүрээс худалдан авалт хийх нь хамгийн сайхан зүйл байж болно. Харин зарим хүнд нисэх буудал хотын төвөөс хэр хол байгаа нь их чухал. Тэгвэл нэг хэсэг нь аль болох олон чиглэлд нислэг үйлддэг бол шилдэг нь гэж үзнэ. Бидний аз болоход “Consumer Choice Center” төвөөс шилдэг нисэх буудлуудын “World Consumer Airport Index” чансаагаа гаргажээ. Энэхүү чансаа зорчигчдын тавьсан бүх шаардлагыг тооцсон хамгийн сүүлийн үеийн шинэ чансаа юм.
Чансаг тухайн нисэх буудал метро, төмөр замын сүлжээнд шууд холбогдсон эсэх, терминал хоорондын зай, унаа сольж суухад хүндрэлтэй, цуцлагддаг нислэгийн тоо, зочид буудалтай эсэх зэрэг олон шалгуураар дүгнэн гаргасан байна. Мөн шөнийн нислэг, гаалиар орох хугацаанд нэмэлт оноо өгчээ. Хамгийн шилдгээр шалгарсан Барселонагийн нисэх буудалд дугаарлан зогсоход ердөө 3 минут л зарцуулж байсан байна. Харин эсрэгээр муу үнэлэлт авсан нисэх буудалд Анталья, Гуанчжоу, Байюнь, Франкфурт хотуудын нисэх буудал багтжээ. Бүгд хотын төвөөс хэт хол, такси захиалах үйлчилгээ байхгүй, хил нэвтрэх гэж маш их цаг зарцуулдаг байсан гэнэ.

2026 оны дэлхийн шилдэг 10 нисэх буудал
1, “Barcelona-El Prat Josep Tarradellas”, Испани
2, Леонардо да Винчигийн нэрэмжит “Фьюмичино”, Ром, Итали
3, Лос Анжелесийн олон улсын нисэх буудал, АНУ
4, Бангкокийн олон улсын “Суварнабхуми” нисэх буудал, Тайланд
5, Шарль де Голлийн нэрэмжит нисэх буудал, Парис, Франц
6, Абдулазиз хааны нэрэмжит олон улсын нисэх буудал, Жидда, Саудын Араб
7, “Лондон Хитроу”, Их Британи
8, “Adolfo Suárez Madrid–Barajas”, Испани
9, Токиогийн олон улсын “Ханэда” нисэх буудал, Япон
10, Дубайн олон улсын нисэх буудал, АНЭУ
