UBLife Logo
Дэлхий

Казанийн Имам эхнэрээ яаж зөв зодохыг зааж өгөв

Казанийн Имам эхнэрээ яаж зөв зодохыг зааж өгөв

ОХУ-ын Казанийн имам Тимур Камаев эхнэрээ хэрхэн зодохыг олон нийтийн сүлжээнд зааж өгсөн нь олон нийтийн хүчтэй шүүмжлэлд өртлөө.

“Татар-информ" агентлагийн подкастад оролцохдоо "Ирек" сүмийн имам Тимур Камаев Коран судраас иш татан, яагаад эхнэрээ зодох ёстойг ярьсан юм.

Имам “Алдаа гаргасан эхнэрийг ухааруулах олон арга бий. Юуны өмнө ухуулан сэнхрүүлэх хэрэгтэй. Хэрэв үр дүнд хүрээгүй бол тусдаа унтаж болно. Хүч хэрэглэх бол эцсийн арга. Ер нь бол шүд цэвэрлэдэг Мисвак ашиглах хэрэгтэй.

Мисвак

Гараа далайж, мөрөө оролцуулан цохиж болохгүй. Зөвхөн тохойгоороо хөдөлж цохино. Хүнийг хөхрүүлж, гэмтээх нь зорилго биш буруу зүйл хийснийг нь ойлгуулах арга юм. Нөхөр чинь гар далайж байна гэдэг түүний сэтгэл тавгүй байгаа юм гэдгийг тэр ойлгох ёстой. Яг жинхэнээсээ чангаар зодоод байвал исламын шашинд хориотой, хүний эрхийг зөрчсөн үйлдэл. Гэхдээ архи уудаг, хамаатан саданд хүндэтгэлгүй ханддаг эмэгтэйтэй гэрлэхгүй байх хэрэгтэй” гэж хэлсэн байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
1
0
5

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...