UBLife Logo
Дэлхий

Баяртай, Жо Байден!

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Баяртай, Жо Байден!

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарч байгаагаа X хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

Тэрээр “Би сонгуульд өрсөлдөлгүй, өөрийн албан үүргээ хугацаагаа дуустал хийх нь манай нам, улс орны хувьд сайн зүйл гэж бодож байна. Ардчилагчдаа, бүгд нэгдэн, Трампыг ялцгаая” гэж мэдэгдсэн юм. Мөн “Америкчуудтайгаа хамт сүүлийн 3,5 жилд их амжилт оллоо. Намайг Төрийн тэргүүн байх хугацаанд бид цар тахлыг даван гарч, эдийн засгийн хүнд хямралыг амжилттай туулсан. Америк улс яг одоогийнхоосоо илүү байсан түүх байхгүй” гэж хэлсэн.

81 настай Байденыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг нь болиулах гэж намынхан, дэмжигчид нь ч уриалж байсан. Юуны өмнө эрүүл мэндийн асуудал байгаа нь илт байлаа. Ийм байдалтай байгаа хүн эрч хүчтэй Трампыг ялах магадлал тун бага гэдгийг бүгд мэдэж байв. Дээр нь ковидын халдвар аваад одоо хүртэл тусгаарлалтад байгаа юм. Бямба гарагт Байден өрсөлдөөнөөс гарахгүй гэж хатуу мэдэгдэж байсан ч 21-нд ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр арга байсангүй.

Түүний оронд дэд ерөнхийлөгч Камала Харрис Трамптай өрсөлдөх болно.

Шинэ Ерөнхийлөгч ирэх жилийнх нь нэгдүгээр сард тангаргаа өргөөд ажилдаа орох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
1
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Батаа\13.250.44.234
Энэ Ерөнхийлөгч АНУ нэрээр мөн ч олон хүн нухлаа. Дараагийн хүн алах хүнээ ч нэрлэж байна. Улс төрийн бодлого нь гаднын улс орныг сүйрүүлэх АНУ аас болгоомжлохыг Монголчууддаа уриалая. Бурхан өршөө.