Хятадын гэрэл зурагчин Луо Янгийн буулгасан сонирхолтой өнцгүүдийг та бүхэнд хүргэе. Тэрээр 1984 онд Хятадын зүүн хойд төрсөн ба 2008 оноос эхлэн гэрэл зураг дарж эхэлсэн байна.
Луо Янг эхэндээ найз нөхдийнхөө зургуудыг авдаг байсан ба гэрэл зургаас олон зүйлийг суралцсан аж. Түүний хэлж буйгаар гэрэл зураг гэдэг "ганцаардлаа тайлах” нэн том хэрэгсэл гэнэ.
Бид эдгээр зургаас тэр бүр харагдаад байдаггүй орчин үеийн Хятад бүсгүйчүүдийн хувийн амьдрал, сэтгэл зүй, мэдрэмжийг цөм харж болно. Тэд хэдийгээр зөвхөн Луо Янгийн хүрээллийн бүсгүйчүүд байж болох ч олон тэрбум хүн амтай урд хөршийнхнийг харах өнцгийг өөрчлөх мэт.