UBLife Logo
🥇 Парис - 2024

“Алтан охин” М.Анхцэцэг анхдагч болох Парисын олимп 

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
“Алтан охин” М.Анхцэцэг анхдагч болох Парисын олимп 

"Моодны нийслэлд Монголоо дуурсгах тамирчид” #2

Францын нийслэл Парис хотноо энэ долдугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-нд зуны олимпийн XXXIII наадам болно. "Парис-2024" олимпийн наадамд Монголын маань 33 тамирчин, спортын 9 төрөлд оролцох юм. Монголын баг тамирчид 1964 оноос эхлэн олимпийн наадамд оролцож эхэлснээс хойш (1984 оны зуны, 1976 оны өвлийн олимпод Монгол Улс оролцоогүй) нийтдээ 30 (2 алт, 11 мөнгө, 17 хүрэл) медаль хүртээд байгаа билээ.

"Таван цагариг" сонин уламжлал ёсоор Монголын  "Олимпийн найдвар"-уудаа цувралаар танилцуулж байгаа билээ. Таалан соёрхоно уу!

МӨНХЖАНЦАНГИЙН АНХЦЭЦЭГ

(Хүндийг өргөлт)

Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийг өргөлтийн Дэлхийн аварга Мөнхжанцангийн Анхцэцэг гурав дахь олимпдоо оролцох гэж байна. Өдгөө 26 настай Анхаа маань анх "Рио-2016" олимпийн наадамд шагналт наймдугаар байр эзэлсэн бол "Токио-2020" олимпийн наадамд медалийн үзүүрээс ёстой л атгаад алдаж, дөрөвдүгээр байрт орсон доо.

"Алтан охин" Анхаад олимпийн медалиас бусад бүх медаль бий.

Бүх амжилтыг дурьдвал барагдахгүй. Түүний ихэнх амжилт нь нэр шигээ Монголын хүндийг өргөлтийн түүхэнд анхдагч болсон. Анхны дэлхийн аварга, анхны дэлхийн аваргын медаль, анхны оюутны дэлхийн аварга, анхны Азийн хошой аварга, анхны Танхимын Азийн наадмын аварга гэх мэтээр Анхаагийн "анхны" тодотгол хөвөрч өгнө.

"Парис-2024" олимпийн наадамд Анхаа маань -81 кг-ийн жинд өрсөлдөнө. Олимпийн хүндийг өргөлтийн жин Парист Токиогийн олимпоос дөрвөөр цөөрсөн. Эрэгтэй , эмэгтэй тус бүр ердөө тав таван жинд өрсөлдөнө. Нэг үгээр өрсөлдөөн улам нягт, улам ширүүн болно гэсэн үг.

Анхаагийн жинд дэлхийн шилдэг  13 туйванч өрсөлдөнө. Тэдний дотор "Токио-2020" олимпийн аварга(76 кг) , ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Эквадорын Нэйси Дахомес, "Рио-2016" олимпийн хүрэл медальт (69 кг), дэлхийн хошой аварга (2022,2023 он, 76 кг) Египетийн Сара Ахмед, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга БНСУ-ын Ким Су Хён нарын шилдгүүд бий. Анхаагийн гол өрсөлдөгч гэхэд болно.

Манай Анхаад дэлхийн аваргын зангараг, олимпийн наадмын туршлага, сургамж аль аль нь бий. Олимпийн аварга болоход дутуу юм юу ч үгүй.

2024 оны наймдугаар сарын 10-нд "Парис Экспо Порт де Версаль" ордонд од хийморь нь гийж, ухаан бяраа төвлөрүүлж, Цэнхэржавын Хосбаяр багшийнхаа захиасыг ягштал биелүүлж, Алтан соёмбот далбаагаа Олимпийн тэнгэрт мандуулж, бас нэгэн анхдагч болохыг "Алтан охин" М.Анхцэцэгтээ ерөөе! 

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль

2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)

2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль

2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)

2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8-р байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж, нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)

2016 он: Залуучуудын Азийн аварга болсон

2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн

2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн

2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн

2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон

2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн

2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан

2019 он: Дэлхийн цомын аварга болсон

2020 он: Америкийн цомын аваргын Мөнгөн медаль

2021 он: Дэлхийн аварга

2022 он: Азийн аварга

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
16
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.138.103.26
олимпын 3 алт шүү дээ. Паралимп болохоор тооцдоггүй юм уу
ЗОЧИН\13.212.102.201
ЗОЧИН\13.250.45.45
ЗОЧИН\54.254.249.89
Том амжилт
Dornodoos\13.250.117.122
Olimpiin medali avna aa, ard tumen ni itgej huleej bn. a, Amjilt husie.
Dornodoos\3.1.80.214
Olimpiin medali avna aa, ard tumen ni itgej huleej bn. a, Amjilt husie.
Эрдэнэсувд \13.229.139.227
Ta mine chadnaa vrgelj demjdeg shvv dvvne ardaaschine ornoo 2laa neg zuraasaneer bainaa bi ch bas hicheenee💗🏋‍♀️🙆‍♀️
ЗОЧИН\18.142.159.30
Ta mine chadnaa vrgelj demjdeg shvv dvvne ardaaschine ornoo 2laa neg zuraasaneer bainaa bi ch bas hicheenee💗🏋‍♀️🙆‍♀️
Jagaa Jagaa\13.212.196.79
Амжилтын дээдийг хүсэн ерөөе
Jagaa Jagaa\54.255.133.197
Амжилтын дээдийг хүсэн ерөөе
ЗОЧИН\13.251.81.88
Охинд амжилт хүсьеэ
ЗОЧИН\18.139.116.98
Охинд амжилт хүсьеэ
ЗОЧИН\3.1.27.9
Охинд амжилт хүсьеэ
ЗОЧИН\3.1.27.9
Охинд амжилт хүсьеэ
ЗОЧИН\13.251.81.88
Охинд амжилт хүсьеэ
Үнэнийг хэлэгч\13.212.196.193
Олимпоос алт авч үзээгүй алтан охин гэж юу байхав
Үнэнийг хэлэгч\13.212.196.193
Олимпоос алт авч үзээгүй алтан охин гэж юу байхав
ЗОЧИН\18.140.246.108
amjilt chadna...
ЗОЧИН\13.215.189.23
ЗОЧИН\13.215.189.23