Парисын паралимпийн наадам өндөрлөж, Стад де Франс цэнгэлдэх хүрээлэнд хаалтын ёслол боллоо. Наадамд Хятадын баг 94 алтан медальтай тэргүүлж, Их Британи, АНУ дараалсан.
Монголын шигшээ баг нэг алт, гурван мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилтаа тогтоосон билээ. Таеквондогийн эмэгтэйчүүдийн К44 ангиллын 52 кг жингийн У.Сүрэнжав алт, эрэгтэй таэквондогийн К44 ангиллын 63 кг-д Г.Болор-Эрдэнэ мөнгө, хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн төрлийн F40 ангилалд Ц.Баттулга, пауэрлифтингийн эрэгтэйчүүдийн 107 кг-д Э.Содномпилжээ мөнгөн медаль авсан юм.