UBLife Logo
Newsfeed

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Адал явдлаа эхлүүлж, аялалдаа бэлдэх 8 хэрэгтэй зүйл

Аялал бол энэхэн амьдралын хамгийн амттай бас мартагдашгүй дурсамж билээ. Туулах адал явдал, гайхшируулах байгалийн өвөрмөц тогтцоос эхлэн дэлхийн нэгээхэн хэсэг гэдгээ утгаар мэдрэх энэхүү адал явдлаас аль болох зайлсхийхгүй, амьд л байвал аялаад л байх нь зүйтэй болов уу. Гэхдээ мэргэжилтэн шиг тав тухаа хангаж аялах мөн хэцүү. Иймд бид танд өөртөө сайхан дурсамж үлдээхээс гадна хялбар аялахад туслах аргуудыг зааж өгье!

#1 Интернэтгүй ч ажиллах горимтой газрыг зураг гар утсан дээрээ татах

Дотоодын орон нутаг болон гадаадын улс орнууд руу аялахад бид үргэлж интернэттэй холбогдоно гэдэг боломжгүй зүйл. Иймд офлайн горимтой “Google map” нэн хэрэг болно.

#2 Google translate бол танд өгөгдсөн бурхны бэлэг л гэсэн үг

Харь орныг зорих гэж байгаа бол ямар ч тохиолдолд “Google translate”-г орхигдуулж болохгүй. Сүүлийн үед тус орчуулгын программ бүр хөгжсөн төдийгүй дуу хоолой сонсон орчуулах чадвартай болсон.

#3 Power bank-аа хөргөгчид хадгал

Солиотой сонсогдож магадгүй гэхдээ аян замд повер банкныхаа цэнэглэгчийг хурдан гарзадмааргүй байгаа бол хөргөгчид хонуулаад үзээрэй. Учир нь ихэнх цэнэглэдэг батарейнууд хүйтэн температурт хадгалахад бүрэн цэнэгийнхээ 90% -ийг хадгалдаг.

#4 Дата бас дахин дата

Зуны улирлын хамгийн гоё нь юу вэ? Мэдээж хэрэг удаан хүлээсэн шинэ адал явдалд дандаа дататай байх шүү дээ. Тиймд 50GB-гээ амжиж идэвхжүүлээд замдаа гар, шинийг эрэлхийл. Toki апп-аар идэвхжүүлээд 10% буцаан олголтоо аваарай. Та бүхэн 50GB дата авахдаа дараах дижитал суваг ашиглан төлбөрөө төлөөрэй.

#5 Универсал адапторыг мартаж болохгүй

Гадаад, дотоодын аялалд хамгийн энгийн хэр нь чухал зүйл бол гар утасны цэнэглэгч адаптор байдаг. Иймд аялалд яваын өмнө хамгийн универсал, нийтлэг хэрэглэгддэг хошуутай адаптор авч явахаа мартуузай.

#6 Цувны материалтай даавуу

Одоо бүгдээрээ жаахан өөрөөр сэтгэе. Ой хээрт машингүй, хүнгүй та ганцаар үлдэхэд бороо орвол яах вэ? Энэ тохиолдолд цүнхэнд нэг их зай эзлээд байхгүй нимгэн цувны материалтай даавуу хэрэг болдог шүү. Түүнийг ашиглан майхан барь болно, нөмрөөд сууж болно гээд орлон талын ашигтай.м

#7 Заавал цүнхэндээ байлгах чухал зүйлс бол ...

Зуны улиралд хөдөө орон нутаг руу аялалд гарахдаа дараах зүйлсийг заавал цүнхэндээ байлгаарай хэмээн өөрийн зүгээс зөвлөж байна. Үүнд:- Анхны тусламжийн зүйлс болон ойр зуурын хэрэгтэй эмүүд- Шумуулын тос, хазсаны дараах тос- Нарны тос, усны сав

#8 Гар чийдэн

Гар чийдэнг зөвхөн харанхуйг гэрэлтүүлэхээс гадна зэрлэг ан амьтан үргээх, төөрөх үед бусад хүмүүс таныг олоход туслах зэргээр ашиглаж болох тул зайлшгүй авч явах нь зүйтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.