UBLife Logo
Newsfeed

Ханхүү Харри, Жессика Честейн тэргүүтэй улбар шар үст одод

Ханхүү Харри, Жессика Честейн тэргүүтэй улбар шар үст одод

Жил бүрийн есдүгээр сарын 6-нд хамгийн өвөрмөц, ховор үстэй хүмүүс өөрсдийн тусгай баяраа тэмдэглэдэг. Тиймээ, тэд бол улбар шар үстнүүд. Тоо баримтаас үзэхэд хүн төрөлхтний 1-2 хувь нь л ийм өнгийн үстэй байдаг ажээ. Гэхдээ тэд байгалиас заяасан авьяас чадварынхаа ачаар илүү олон мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Сьюзан Сарандон

Гал шар үс түүний нэрийн хуудас. 1990-өөд оны үед түүнийг шүтэн бишрэгчид үсээ улбар шараар будуулдаг байлаа. Гэхдээ Сьюзан Сарандон үсээ будуулдаг гэдгээ нуудаггүй. Харин буржгар нь бол байгалийн бэлэг.

Николь Кидман

Австрали бүсгүй Николь Кидман Холливудад орж ирэхдээ л улбар шар үстэй байлаа. Байгалиас заяасан үс. 2000 оноос үсээ шараар будаж эхэлсэн ч 2010 онд ориг өнгөндөө эргэн орсон юм.

Жулианна Мур

Гал улаан үс, хөөрхөн сэвх, цэвэрхэн арьс, энэ бүгдийг тэр ээжээсээ өвлөн авсан. Багад нь түүнийг “Freckleface Strawberry” гэж хочилдог байлаа. Мур өвөрмөц төрхөөсөө ичдэг байсан ч нас ахиад давуу тал болгож чадсан юм. “Freckleface Strawberry” гэдэг хэд хэдэн ном бичсэн нь бестселлер болсон. Дүрдээ орохоор үсээ будуулах хэрэг гарахад Мур тун эмзэг хүлээн авдаг байна.

Жессика Честейн

Честейн анх үсэндээ дуртай байсангүй. Үсээ хүрнээр будуулах гэсэн боловч ээж нь эрс татгалзжээ. “Би бусад хүүхэдтэй ижилхэн байхыг хүсдэг байлаа. Намайг улбар шар үст гэж дооглодог байсан” гэж тэр дараа нь дурссан. Харин том болоод тэр үсэндээ дуртай болсон. Ямар ч том дүр байсан үсээ будуулдаггүй, хиймэл үс хэрэглэдэг байна. Сэтгүүлчид түүнээс энэ талаар асуухад нь Жессика “Хүү минь ийм үстэй болохын тулд ийм үстэй төрдөг юм” гэж бахархалтай хариулж байв.

Эмма Стоун

Үнэндээ тэр анх хүрэн үстэй байсан юм. Гэвч 2007 онд продюсер нь дүрд нь оруулах гэж улбар шар болгосон. Тэр цагаас хойш байнга улбар үстэй байгаа.

Ханхүү Харри

Диана гүнжийн өвөг дээдсийн үсний өнгийг өвлөн төрсөн ханхүү. Меган Марклтай гэрлээд хүүхдүүд нь хар үстэй төрөх байх гэж бодож байсан ч бүгд л аавыгаа дууриасан байх нь тэр. Харри “Манай ген ийм хүчтэй. Улбар шаруудаа урагшаа” гэж хэлж байв.

Эд Ширан

Багадаа мөн л улбар шар гэж хочлуулдаг байжээ. Үсээ будахаар төлөвлөж байсан ч удалгүй энэ үс нь залуу уран бүтээлчид дунд ялгаруулж байгааг мэдэрсэн байна. Түүнийг харсан найруулагч, хөгжмийн зохиолчид хэзээ ч мартдаггүй байлаа.

Руперт Гринт

Энэ үснийхээ ачаар 11 настайдаа Рон Уизлигийн дүрийг авч чадсан. Өөрөөр хэлбэл амьдралыг нь өөрчилжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...