UBLife Logo
🥇 Парис - 2024

Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртлээ

Б.Баасанхүү олимпын мөнгөн медаль хүртлээ

Өнөөдөр жүдочид тэмцээндээ орж, эхний хоёр жинд аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, Дэлхийн болон Ази тивийн аварга, ОУХМ  Б.Баасанхүү эхний тойрогт Мальта улсын Катрина Эспоситог цэвэр, дараагийн тойрогт Австрийн Катарина Танзерийг цэвэр, хэсгийн аваргын төлөө Парагвайн Нарваез Габриелаг мөн цэвэр ялж, хагас шигшээд шалгарлаа.

Медалийн төлөөх барилдааны өрсөлдөгч нь Испанийн Мартинез Абеленда байлаа. Хэн хэн нь 2 торгуультай байхад манай бөх жийж татаад иппон ялалт. Ингээд медаль авах нь тодорхой болов.  Монголын жүдочдын олимпын 12 дахь медаль.

Нөгөө талд Японы Цүнода, Шведийн Тара Бабулфатыг торгуулиар ялж, финалд шалгарсан.

Ингээд Б.Баасанхүү Японы Цүнадо Нацүмитай аваргын төлөө барилдаж, вазаригаар ялагдсанаар олимпын мөнгөн медаль зүүлээ.  

Монголын жүдочид олимпод

Мөнгө  - Цэндийн Дамдин, 1980 Москва

Хүрэл  - Равдангийн Даваадалай, 1980 Москва

Хүрэл  - Доржпаламын Нармандах, 1996 Атланта

Хүрэл  - Хашбаатарын Цагаанбаатар, 2004 Афин

Алт - Найдангийн Түвшинбаяр, 2008 Бээжин

Хүрэл  - Сайнжаргалын Ням-Очир, 2012 Лондон

Мөнгө  - Найдангийн Түвшинбаяр, 2012 Лондон

Мөнгө  - Доржсүрэнгийн Сумъяа, 2016 Рио-де-Жанейро

Хүрэл  - Мөнхбатын Уранцэцэг, 2020 Токио

Хүрэл  - Цэнд-Очирын Цогтбаатар, 2020 Токио

Мөнгө  - Саид Моллай, 2020 Токио 

Мөнгө - Бавуудоржийн Баасанхүү, 2024 Парис

Гэрэл зургийг Ч.Ганбат

Овог, нэр : Бавуудоржийн Баасанхүү

Төрсөн газар: Хөвсгөл аймаг, Мөрөн хот

Анхны багш : А. Даваадорж, Б. Очирбат

Байгууллага: ШШГЕГ-ын Сүлд спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин

Амжилт: 2024 оны АНЭУ-ын Абу Даби хотноо болсон ДАШТ-ий алт, Ази тивийн аварга, Душанбе Их дуулга тэмцээний аварга

Хамгийн ихээр юунд талархаж явдаг вэ: Өөрт байгаа бүх зүйлд

Таны мөрөөдлийн өдөр: Өдөр бүр дахин давтагдашгүй. Өдөр бүр миний мөрөөдлийн өдөр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.140.51.56
Мааш их баяраллаа. Хурай3
Ж.Алтансүх\52.74.143.86
Баяр хүргэе. Томоос том амжилт хүсье!
ЗОЧИН\54.255.188.175
Баяр хүргэе. Томоос том амжилт хүсье!