UBLife Logo
🥇 Парис - 2024

14 настай охин олимпын аварга боллоо, гэхдээ түүнээс ч залуу аварга бий

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
14 настай охин олимпын аварга боллоо, гэхдээ түүнээс ч залуу аварга бий

Өчигдөр Японы скейтбордын 14 настай тамирчин Коко Ёшизава стрит төрөлд олимпын аварга боллоо. Тэгвэл Коко олимпын хамгийн залуу 5 аваргын тоонд багтдаггүй гэдгийг та мэдэх үү? Ингээд 14-өөс залуу насандаа олимпод түрүүлсэн ямар тамирчид байдаг вэ гэдгийг хамтдаа сонирхоцгооё.

Фу Минся (Хятад), усанд үсрэлт, 13 нас, 345 өдөр

1991 оны ДАШТ дээр Фу Минся усанд үсрэлтээр дэлхийн аварга болж, спортын бүх төрлийн хамгийн залуу дэлхийн аварга болж байв. Жилийн дараа Барселона олимпод мөн л түрүүлсэн. Минся бол жинхэннэ олимпын тамирчин. 1996 оны Атлантад тэр үсрэлтээс гадна тарамплинд ч түрүүлсэн. 2000 оны Сиднейд бас алт, мөнгөн медаль хүртсэн. Түүнийг Барселонд түрүүлсний дараа World Aquatics холбооноос 14-өөс доош насны тамирчинд хориг тавьсан билээ.

Момижи Нишия (Япон), скейтборд, 13 нас, 330 өдөр

Скейтборд бол 16 настнууд ахмад тамирчинд тооцогддог залуу спорт. Энэ спорт олимпын хөтөлбөрт анх удаа Токиод багтсан. Токио-2020 олимпын наадмын эхний гурван байр эзэлсэн гурван тамирчны насны нийлбэр нь 42 (13+13+16) байлаа. Нишия Токиод түрүүлсэн ч энэ жил Японы шигшээдээ багтаж чадаагүй. Японы скейтборд дотоодын маш өрсөлдөөнтэй, Тутберидзегийн үеийн Оросын эмэгтэй уран гулгалтаас ч илүү өрсөлдөөнтэй гэж байгаа. Нишия дэлхийн чансааны 5-д бичигддэг ч өмнө нь гурван япон охин бий.

Клаус Зерта (Герман), завь, 13 нас, 283 хоног

Түүхэн дэх хамгийн залуу олимпын эрэгтэй аварга. Тэр Ром-1960 олимпод түрүүлсэн ч тэр дороо зодог тайлаад сураггүй болсон тул олон хүн сэжиглэдэг.

Маржори Гестринг (АНУ), усанд үсрэлт, 13 нас, 268 хоног

Зуны олимпын наадмын хамгийн залуу аварга. Берлин-1936 олимпын аварга. Зертагаас ялгаатай нь тэр зодог тайлах гэж бодоогүй. Даанч Дэлхийн хоёрдугаар дайн саад болжээ. Дайны дараа 1948 оны олимпод оролцох гэж үзсэн ч шигшээ багийн сонгон шалгаруулалтад ялагдсан.

Ким Юн Ми (БНСУ), шорт-трек, 13 нас, 85 хоног

Түүнээс болж шорт-трек насны хязгаартай болсон юм. Лиллехаммер-1994 олимпын 3000 метрийн буухиад Кимийг түрүүлсний дараа насанд хүрэгчдийн тэмцээнд оролцож болох тамирчны насны доод хязгаарыг 15 болгож нэмсэн. 1988 оны Наганод дахин алтан медаль авсан.

Бонус: Үл мэдэгдэх 11 настай хүү

1900 оны Парисын олимпын завины төрөлд оролцсон Голландын баг чиглүүлэгчээ солихоор шийджээ. Учир нь Германус Брокманн чиглүүлэгч 60 кг жинтэй байлаа. Жин маш чухал тул Голландын баг гудамжинд явж байсан нэг хүүг чиглүүлэгчээр оролцохыг гуйсан байна. Хүү 33 кг жинтэй байв. Ингээд Голланд олимпын аварга болоход тэмцээнээ дуусгасан хүү зүгээр л гэртээ харьжээ. Түүхэнд түүний нэр ч үлдсэнгүй. Хүүгийн алтан медалийг Брокманнд өгөөд ганц гэрэл зураг л үлдсэн. Зурагнаас харахад хүү ямар ч гэсэн 13-аас доош насных (бараг 11) гэдэг нь мэдэгдэж байна. Одоо хэн гэдгийг нь хайгаад ч олдохгүй нь ойлгомжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
0
5
3
1
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.156.70
Гайхалтай
ЗОЧИН\13.212.156.70
ЗОЧИН\13.212.156.70
ЗОЧИН\13.251.130.90
ЗОЧИН\13.212.156.70
ЗОЧИН\18.143.186.162
Ukjooiluilijp and 9ouigi
ЗОЧИН\54.255.165.10