UBLife Logo
Байгаль орчин

Мөөгний тухай таны мэдэхгүй ХАЧИРХАЛТАЙ баримтууд

Мөөгний тухай таны мэдэхгүй ХАЧИРХАЛТАЙ баримтууд

Мөөгийг ургамал ч биш амьтан ч биш гэж тодорхойлох нь бий. Тэгвэл энэхүү хөөрхөн хэлбэртэй, хязгааргүй төрөл ангийн оршихуй чухам юу болох талаар та мэдэх үү?

1# Дэлхий дээр мод ургаж эхлэхээс өмнө манай гараг 7,3 метр өндөр, 0,9 метр өргөн аварга том мөөгөөр бүрхэгдсэн байсан.

#2 Байгальд яг хэдэн төрлийн мөөг ургадаг болохыг хэн ч мэдэхгүй.

#3 Аманита фаллиод гэх мөөг нь үхлийн хортой ба элэгний булчирхайн үйл ажиллагааг алдагдуулдаг мөөгөнцөр юм. Аманита нь бөмбөрцгийн хойд хагаст ургадаг ба мөөгтэй холбоотой нас баралтын 90 хувь нь тус мөөгнөөс болсон байдаг байна.

#4 Одоогоос 350 сая жилийн өмнө одоогийн Саудын Арабын нутаг дэвсгэрт 6.1 метр өндөр мөөг ургадаг байжээ. Энэ нь магадгүй хуурай газар амьдардаг хамгийн том амьд амьтан байсан байж магадгүй юм.

#5 Тува улсад Енисей орчмын хадны зурагт, мөөгний төстэй толгойгүй урт хүзүүн дээр том далбигар малгайтай хүмүүс бүжиглэж байгаагаар зурсан дүрслэл байдаг.

#6 Индианчууд теананактл мөөгийг ид шидтэй гэж үздэг бөгөөд үүнийг идсэн хүн ер бусын зөн билигтэй болж, өвчний учир шалтгааныг тэдэнд эмчлэх чадвар эзэмшдэг гэж үздэг байж.

#7 Харин эртний Викингүүд тулааны уур хилэнг өдөөх зорилгоор галлюциноген мөөгийг ашигладаг байсныг эрдэмтэд нээн илрүүлжээ.

#8 Японы эрдэмтэд судалгаа хийж газарт аянга буух нь тухайн газар нутагт мөөгний тоог нэмэгдүүлдгийг тогтоосон бол үлгэр домогт мөөгийг тэнгэр дуугарч, цахилгаан цахилах мөчид ургадаг гэж үздэг байсан ба энэ талаар ромын яруу найрагт Ювенал, Энэтхэгийн шүлэгч Калидас нарын бүтээлд мөн л үүл манан бүрхсэн, аянга цахилгаан гялсхийх үед мөөг ургадгийг тэмдэглэжээ.

#10 1991 онд уулчид Альпийн нуруунаас 5300 жилийн өмнөх үеийн хүний хэрэглэж байсан богцноос сүх, хэт цахиур бас хатаасан мөөг олжээ.

#11 2004 онд Хятадын эрдэмтэд ногоон цайтай мөөгийг хавсран хэрэглэх нь хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг 90 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ.

#12 Дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй мөөг 15 кг жинтэй цагаан трюфель гэдэг мөөг байсан ба тус мөөгийг 330 мянган доллароор зарсан.

#13 Мөөгийг зөвхөн хоол хүнс төдийгүй эм бэлдмэлийг хийхэд ашигладаг. Орчин үеийн судалгаагаар мөөг нь бактерийн эсрэг, үрэвслийн эсрэг эм, антиоксидант хийхэд тустай болохыг тогтоосон ба эдгээр нь мөн био нөхөн сэргээлтийн салшгүй хэсэг болох ус, хөрс, агаар мандлыг цэвэршүүлэх аргуудын цогц юм. Жишээлбэл, мөөгийг үйлдвэрийн хог хаягдлыг боловсруулахад ашиглаж болно.

#14 Зарим төрлийн мөөг нь фосфоржуулах чадвартай, өөрөөр хэлбэл харанхуйд гэрэлтдэг.

#15 Энэтхэгийн аман зохиолд “Сома” гэдэг нэгэн ундааны тухай магтан дуулсан байх ба зарим судлаачид Amanita muscaria гэдэг ялхор мөөгний шүүс гэж таамагласан бөгөөд тэнгэр бурхан, аянга цахилгааны нөлөөнд үр тогтож, түүний үр хүүхдүүд нь “сома” юм. Цахилгаан цахилахад энэ хүүхдүүд борооны адил газарт бууж ирдэг, “тэнгэрийн улаан хүүхдүүд” гэж дүрсэлсэн байх жишээтэй. “Сома”-г ууснаар хүн мөнхөрдөг гэж үздэг, Төв Америкийн үлгэр домогт мөөгийг тэнгэрийн гаралтай гээд тэнгэр бурхан аянга цахилгаанаараа мөөгийг тэжээдэг гэж үздэг байна. Таджикийн нэгэн үлгэрт тэнгэр бурхны оруулсан бороо газарт буухдаа мөөг болж хувирдаг тухай тэмдэглэжээ.

#16 Эртний энэтхэг, Япон, Хятадад мөөгийг газар тэнгэрийг холбогч бөгөөд урт наслах, үхэшгүй мөнхийн бэлэг тэмдэг гэдэг ажээ. Мөөгний үүслийг тэнгэрээс гаралтай гэж үздэг байснаас гадна бас хүний хүйстэй холбон үзэж урт шилбэтэй, шовгор малгайтай мөөгийг эрэгтэй хүний, харин богино шилбэтэй, далбагар малгайтайг нь эмэгтэй хүнийхтэй адилтган үздэг байсан

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
0
1
1
0
0
1
2

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.212.160.142