UBLife Logo
Спорт

Монголын 2 сүмоч зодог тайллаа

Монголын 2 сүмоч зодог тайллаа

Мэргэжлийн сүмогийн Нагоя башё өндөрлөөд удаагүй байна. Сүмо бөхийн холбооноос өнөөдөр зодог тайлсан 11 бөхийн нэрийг зарлалаа. Тэдний дунд хоёр монгол бөх байна.

Араүма Б.Төртогтох

Санадэнмэ зиндааны баруун жигүүрийн 20 дахь бөх. Дээд амжилт нь макүшитагийн зүүний 23. Исэноүми дэвжээ. 27 настай. Улаанбаатар хотын уугуул. Өнгөрсөн тавдугаар сарын тэмцээнд макүшитагийн 54 дээр 1 ялж, 6 унасан. Нагоя башёд барилдаагүй. 181 cм өндөр, 134 кг жинтэй. 2020 оны есдүгээр сараас барилдсан. Тоттори Жохоку ахлах сургуулийг төгсөөд, Доошишия Их сургуульд суралцсан. Баруун Японы шинэ оюутны АШТ-д хүрэл, Баруун Японы оюутны АШТ-ий 135 кг-д хүрэл медаль хүртэж, Бүх Японы сонирхогчдын сүмогийн АШТ-д шилдэг 8-д орж байсан. 2019 онд Бүх Японы оюутны аварга шалгаруулах тэмцээнд багийн дүнгээр хүрэл медаль авч байлаа.

Токисоүма Б.Анхбаяр

Санданмэ зиндааны барууны 29 дэх бөх. Дээд амжилт нь макүшитагийн барууны 29. Токицүказэ дэвжээ. 25 настай. Улаанбаатарын уугуул. Өнгөрсөн Нагоя башёд 5 ялж, 2 унасан. 2017 оны есдүгээр сараас барилдсан. 184 cм өндөр, 125 кг жинтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
0
1
2
3
3
6

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.136.203.33
I
ЗОЧИН\47.129.85.26
ЗОЧИН\13.212.1.81
ЗОЧИН\54.179.210.65