UBLife Logo
Спорт

“BC.Game” баг ажлаа дүгнэлээ

“BC.Game” баг ажлаа дүгнэлээ

Сүүлийн тэмцээнүүдэд урьдчилсан шатаа давж чадахгүй байгаа цахим спортын “BC.Game” багийн дасгалжуулагч Виктор “TaZ” Войтас цугларалт дээр хийсэн ажлаа дүгнэлээ. Тэрээр тааруухан бэлтгэл, цугларалт болсноо хүлээн зөвшөөрчээ.

Виктор “TaZ” Войтас “Урьдчилсан тэмцээнүүдэд оролцсон нь тус болсонгүй, тун их хохирол учрууллаа. Энэ ялагдлууд багт хүнд цохилт боллоо. Ахиц гарсан зүйл гэвэл бид тактик дээрээ нэлээд ажиллаж чадлаа.  Ахлагчтайгаа хамт энэ дээр гол анхаарлаа хандуулсан. Бид хамтдаа тоглолтоо дүгнэж, багаараа цуг хоолонд орж байлаа. Энэ удаагийн цугларалтаа бид арай өөр хэлбэрээр хийсэн” гэжээ.

Ингээд багийн гишүүдээс өнгөрсөн цугларалтаа ганц үгээр дүгнээч гэж хүсэхэд дараах хариултууд ирсэн байна.

Senzu — тэвчээр

electroNic — тэвчээр

Magisk —дэвшил

s1mple — ядралт

TaZ — бэрхшээл

mzinho — дэвшил

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...