UBLife Logo
🥇 Парис - 2024

Парис-2024: Солонгосчууд Францыг тэнэг, мангар улс гэжээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Парис-2024: Солонгосчууд Францыг тэнэг, мангар улс гэжээ

Солонгосчууд цахим ертөнц дэх хэрүүл маргаан, шуугианаараа алдартай хүмүүс. Одоо тэд Парис-2024 олимпын наадмыг зохион байгуулагчдад ээлж дараалан солонгосчуудыг доош нь хийлээ хэмээн хилэгнэж байна.

БНСУ-тай холбоотой эхний будлиан нээлтийн ёслолын үеэр болсон. Франц, Английн хөтлөгч нар БНСУ-ын багийг БНАСАУ буюу Хойд Солонгос гэж танилцуулсан юм. Үүнийг солонгосчууд ил тод расист дайралт гэж үзсэн.

Ингээд дууссангүй. 2024 оны олимпын наадмын албан ёсны цахим хуудас нээлтийн ёслол дээрх бүх багийн зургийг нийтэлсэн.

Далбааны зургууд бусад улсын зураг дээр тод харагдаж байгаа бол Өмнөд Солонгосын багийн зурган дээр Сена мөрний гүүрэн дээрх баахан хүний дүрстэй, дээр нь БНСУ-ын туг бүрэлзээд бүдэг гарсан гэнэ.

Цахим хуудас дээрх сэтгэгдлээс дурдвал “Францчууд яах гээд байна”, “Тэд юу ч зөв хийж чадахгүй улсууд юм”, “Манай улсын нэр хүндийг шавартай хутгаж байна”, “Зураг авах юм бол зөв ав л даа. Эсвэл бүх орны зургийг адилхан ав” гэх зэрэг.

Гурав дахь алдааны дараа солосносчуудын уур хилэн оргилдоо хүржээ. Долдугаар сарын 28-нд олимпын албан ёсны хуудас БНСУ-ын тамирчин О Сангукад баяр хүргэхдээ нэрийг нь “О Сангку” гээд биччихжээ.

Сэтгэгдлүүдээс танилцуулахад “Франц улс хулгайлахаас өөр юу ч хийж чадахгүй улс юм. Тэнэг орон”, “Энэ сайтыг хөтөлдөг хүн нь мангар байх”, “Өөрсдийгөө Их гүрэн гээд байдаг, инээдтэй дүйнгэ орон юм”, “Энэ олимпыг үзээд би Францыг хогийн орон гэдгийг ойлголоо. Хэзээ ч Францад очихгүй”, “Түүхэнд хамгийн муу олимп” гэжээ. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.141.212.204
Өөрсдөө ч илүү юу гэхээс дутахгүй ялгаварладаг улс даа гороо амсаж үзэж байгаа юм байна
ЗОЧИН\54.255.135.59