Зуны олимпын XXXIII наадмын уралдаан тэмцээн, эргэн тойронд болж буй үйл явдлын талаар товч базвал:
*****
Спортын гимнастикийн эмэгтэйчүүдийн олон төрөлтөд АНУ-ын домогт тамирчин Симоне Байлс түрүүлж, олимпын зургаа дахь (Парист хоёр алтаа) алтан медалиа авлаа. Эдүгээ 27 настай Симоне Байлс гимнастикийн хамгийн нэр хүндтэйд тооцогддог олон төрөлтөд ( үнэмлэхүй аварга гэж хэлдэг) өмнө нь Риогийн олимпод мөн түрүүлж байсан билээ.
Олимпын хамгийн олон медальтай эмэгтэй гимнастикчдын жагсаалтад Байлс 9 медальтай ( 6 алт,1 мөнгө, 2 хүрэл) гуравт бичигдэх боллоо. Түүний өмнө 11 медальтай ( 7 алт, 4 мөнгө), Чехословакийн Вера Чаславска, 18 медальтай (9 алт,5 мөнгө,4 хүрэл) ЗХУ-ын домогт гимнастикч Лариса Латынина нар бичигдэж байна.
*****
Австралийн усанд сэлэлтийн тамирчин, 20 настай Молли О'Каллахэн "Парис-2024" олимпын наадмаас гурав дахь алтан медалиа хүртлээ.
Молли чөлөөт сэлэлтийн 200 м-ийн зайд болон 4х100 , 4х200 м -ийн буухиад багийн нөхдийн хамт түрүүлээд байгаа юм.
Молли О'Каллахэнаас гадна Францын эрэгтэй усанд сэлэгч Леон Маршан бас "Парис-2024" олимпоос гурван алтан медаль зүүгээд байгаа билээ.
Мөн Канадын 17 настай Саммер Макинтош хэмээх охин Парисаас хоёр дахь алтан медалиа хүртлээ. Өнөөдөр тэрбээр 200м эрвээхий сэлэлтэд түрүүлсэн бөгөөд өмнө нь 400 м-ийэ холимог уралдаанд алтан медаль хүртсэн юм.
*****
Эмэгтэйчүүдийн боксын төрөлд трансжендер хоёр тамирчин оролцож буй нь ОУОХ-г хэл амны бай болгож буйг бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэр хоёрын нэг нь болох Алжирын Иман Хелиф хэмээх нөхөр рингэнд гарч, эхний тулаанаа Италийн Анжелина Каринатай хийв. Гэвч Карина ердөө 46 секунд болоод цаашид тоглохоос татгалзлаа.
NO MAS
Хүч тэнцвэргүй, шударга бус нөхцөлд яалт ч үгүй тулалдахаас татгалзах болсон итали бүсгүй рингэнд сөхөрч суугаад уйлж буй нь үнэхээр сэтгэл өвдөм байлаа.
ОУОХ үнэхээр шившигтэй байдалд орж байна даа!!!
Ц.Энхтүвшин Таван цагариг сонин