“Парис-2024” зуны олимпын наадмын зургаа дахь өдөр манай боксчин М.Энхжаргал медалийн төлөөх тулаанаа Туркийн Акбас Хатичетай хийлээ. Тулаан ширүүхэн өрнөж, 2022 оны дэлхийн аварга Туркийн Хатиче Акбас шүүгчдийн саналаар 5:0 яллаа.

Хэдийгээр М.Энхжаргал ялагдсан ч тэр олимпын наадамд манай эмэгтэй боксчдын анхны ялалтыг байгуулсан. Дэлхийн медальтай хоёр тамирчныг дараалан ялж, монгол бүсгүйчүүд олимпоос боксын төрлөөр медаль авах цаг ойрхон гэдгийг харуулж чадлаа.
Гэрэл зургийг Ч.Ганбат