UBLife Logo
🥇 Парис - 2024

Сүзүки Кэйжи: Чансааны оноо цуглуулах хэрэгтэйг ойлголоо

Сүзүки Кэйжи: Чансааны оноо цуглуулах хэрэгтэйг ойлголоо

Парис хотноо Зуны олимпын наадам үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр жүдо бөхийн 100 кг-ын жингийн барилдаан болж, Токио олимпын аварга Аарон Вольф дагах барилдаанд Испанийн Николоз Шеразадишвилид ялагдаж, тэмцээнээ медальгүй дуусгалаа. Вольф дэлхийн чансааны 2-т бичигдсэн, 23 настай Гүржийн Илья Суламанидзетэй шөвгийн наймд таарч ялагдсан. Хүчтэй өрсөлдөгчтэй эрт таарч, ялагдсаны учир шалтгааныг дасгалжуулагч Сүзүки Кэйжи ингэж тайлбарлаж байна.

Сүзүки “Хэсэг толгойлохын ач холбогдлыг үнэхээр сайн ойлголоо. Үүний тулд чансааны оноо цуглуулах хэрэгтэй. Олон улсын тэмцээнд байнга оролцож, оноо авч байх шаардлагатай юм байна. 100 кг-д бид ингэж чадсангүй” гэж харамссан.

Япон бөхчүүд чансаа дээгүүр бичигдэх гэж хичээдэггүй. Хэсэг толгойлсон ч бай, үгүй ч бай хамаагүй байдаг. Өөртөө итгэлтэй тамирчны зан л даа. Гэхдээ үүнийхээ горыг амссан бас нэг япон жүдоч бол Абэ Үта. Хэсэг толгойлох нь битгий хэл дэлхийн чансааг тэргүүлэгчийн аманд очиж, ялагдсан. Ялагдлын дараа түүний дасгалжуулагч “Энэ жил хоёр тэмцээнд ороход л олимпод хэсэг толгойлох байсан. Даанч Үта “Аварга болохын тулд угаасаа бүх хүчтэнтэй л таарч барилдаад ялах хэрэгтэй шүү дээ” гээд татгалзсан. Дээр нь Үта хоёр мөрөндөө хагалгаа хийлгэсэн нь нөлөөлсөн” гэж ярьж байсан билээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.