UBLife Logo
🥇 Парис - 2024

Аймшигт Лопес 5 түрүүлж, Э.Дэлгэрмаа дагах өдөр

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Аймшигт Лопес 5 түрүүлж, Э.Дэлгэрмаа дагах өдөр

Өчигдөр Парист сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн эхэллээ. Одоогоор ганц мөнгөн медальтай яваа манай багийн хувьд медалийн тоогоо ахиулах гол найдвар чөлөөт бөхөд байгаа нь нууц биш. Манай бөхчүүдийн салхийг хагалж, эмэгтэй 68 кг-ын жингийн Э.Дэлгэрмаа гарч ирсэн. Түүний өрсөлдөгч нь 2021 оны дэлхийн аварга, 2020 оны Токио олимпын хүрэл медальт, Киргизийн Мээрим Жуманазарова байлаа. Эхний үед 3:0 тэргүүлж явсан манай бөх 3:8 ялагдсан. Гэхдээ Мээрим Жуманазарова финалд шалгарсан тул өнөөдөр 17:00 цагаас манай бөх дагах барилдаанд Японы дэлхийн хошой аварга Японы Озакэ Нонокатай өрсөлдөх юм.

Наймдугаар сарын 6

17:00 цаг. Эмэгтэй 68 кг жин дагах барилдаан. Эмэгтэй 50 кг урьдчилсан барилдаан.

00:15 цаг. Эмэгтэй 50 кг жин хагас шигшээ барилдаан.

01:30 цаг. Эмэгтэй 68 кг жин медалийн төлөөх барилдаан.

Эмэгтэй 72 кг-ын жингийн дэлхийн хошой аварга, АНУ-ын Амит Элор олимпод оролцохын тулд жин хасаад 68 кг-д орж ирсэн. 20 настай Элор өчигдөр 3 барилдаж, отгон дэлхийн аварга Бузе Тосуныг 10:2, Польшийн бөхийг 8:0, Хойд Солонгосын Сол Пакийг 10:0 яллаа. Алтан медалийн төлөө Мээрим Жуманазароватай барилдах болсон.

Эмэгтэй 68 кг

Амит Элор (АНУ) - Сол Гум Пак (БНАСАУ) - 10:0

Меэрим Жуманазарова (Кыргызстан) - Блессинг Оборудуду (Нигер) - 3:1

Энэ өдөр Кубын алдарт бөх, сонгомол барилдааны домог Михаин Лопесийг (130 кг) үзэхийг хүмүүс ихэд хүсэж байлаа. Парис-2024 бол түүний 6 дахь олимп. Энэ зургаан олимпоос ганцхан 2004 оны олимпод л тэр медаль аваагүй. Эль Террибль (аймшигт) хочит Лопес Токио олимпоос хойш олон улсын тэмцээнд барилдаагүй байсан. Гэвч ийм удаан завсарлага байгаагүй мэт л тэр гурван өрсөлдөгчөө ээлж дараалан өвдөг шороодуулж, финалд шалгарлаа. Алтан медалийн төлөө Лопес Чилийн шигшээд барилддаг куба бөх Ясмани Акоста Фернандестай барилдана. Хэрэв ялбал цорын ганц олимпын таван удаагийн аварга болох учиртай. Мөн өөр хэд хэдэн дэлхийн рекорд тогтооно.

Сонгомол 60 кг-д Токио олимпын мөнгөн медальт япон бөх Кеничиро Фүмита, Хятадын Лиго Цаотай 01:30 цагаас барилдах юм.

Сонгомол

60 кг

Кеничиро Фумита (Япон) - Жоламан Шершенбеков (Кыргызстан) - 5:3

Лиго Цао (Хятад) - Се Юнг Ри (БНАСАУ) - 3:3 (+:- )

130 кг

Михайн Лопес (Куба) - Сабах Шариати (Азербайжан)

Лингже Менг (Хятад) - Ясмани Акоста Фернандес (Чили)

Гэрэл зургийг Д.Нямбилэг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Монгол\18.141.213.77
Аймшигт Лопес байхдаа яах вэ дэ
ЗОЧИН\54.254.196.104
Сайн судлаж бич гэсэн үхэрт. 23 оны ДАШТ өөр куба бөх 3-т ороод олимпийн эрх авсан. Тэр эрхээр Лопес Парист ирсэн.
ЗОЧИН\54.255.168.174
ЗОЧИН\13.212.237.192
Сайн судлаж бич. Олон улсын тэмцээнд 3 жил оролцоогүй хүн яаж эрхээ авдаг юм бэ ?
ЗОЧИН\13.228.23.130
Сайн судлаж бич. Олон улсын тэмцээнд 3 жил оролцоогүй хүн яаж эрхээ авдаг юм бэ ?