UBLife Logo
Спорт

"Атлетико Мадрид" клуб Жулиан Альваресийг 90 сая еврогоор худалдан авлаа

У.Чинзориг
У.Чинзориг
"Атлетико Мадрид" клуб Жулиан Альваресийг 90 сая еврогоор худалдан авлаа

Конор Галлахерийг 33 сая фунтээр эгнээндээ нэгтгээд буй Испанийн “Атлетико Мадрид” клуб “Манчестер Сити”-гийн довтлогч Жулиан Альваресийг 95 сая еврогийн үнээр худалдан авлаа.

“Сити” Аргентин довтлогчийн төлбөрт 75 сая еврог бэлнээр авахаас гадна тоглогчийн бүтээмжээс хамаарах 20 сая хүртэлх еврогийн урамшууллыг нэмэлтээр халааслах боломжтой.

Улмаар 2022 онд “Челси” клуб рүү 50 сая фунтээр зарагдсан Рахийм Стерлингийн нэр дээр бүртгэлтэй байсан “Манчестер Сити”-гээс хамгийн өндөр үнээр явсан тоглогчдын жагсаалтыг Жулиан Альварес цаашид тэргүүлэх болж байна.

Альваресийн хувьд, Испанийн баг руу буурь сэлгэхээсээ урьтаж, “Парис-2024” олимпын наадмын хөлбөмбөгийн тэмцээнд эх орноо төлөөлж оролцсон билээ.

Угтаа Пеп Гуардиолагийн хувьд, 24 настай тоглогчоос багтаа үлдэхийг хүссэн ч, Илкай Гундоган, Рияд Махрез, Аймерик Лапорт нарын адилаар “Сити”-гээс явах түүний шийдвэрийг хэн ч торгоож чадсангүй.

2022 онд “Ривер Плейт” клубээс 14,1 сая фунтээр “Сити”-д ирсэн Аргентин эр үнэлгээний хувьд хэд дахин өссөн тул “Сити”-д асар их үр ашигтай наймаа гэдэг нь тодорхой.

Тэрбээр “Манчестер Сити”-д өнгөрүүлсэн хугацаандаа 106 тоглолтод оролцож 36 гоолыг оруулаад амжсан.

Альварес Англи дахь эхний улиралдаа гурван ч цом өргөснөөс гадна 2022 оны ДАШТ-д түрүүлсэн билээ.

Альваресийн “Манчестер Сити” дэх байр суурь анхнаасаа л тодорхой биш байлаа. Түүнийг довтлогчийн байрлалд Эрлинг Хааландын оронд гарааны бүрэлдэхүүнд тоглуулахгүй гэдэг нь бараг л ойлгомжтой байсан тул Фил Фоден, Жек Грийлиш, Жереми Доку, Бернардо Силва болон довтлогчийн арын байрлал дахь бусад тоглогчидтой талбайд гарахын төлөө өрсөлдөж байв. Тиймээс Альваресийн хувьд, гарааны бүрэлдэхүүнээс эхлүүлсэн тоглолт төдий л олон биш.

Харин “Атлетико”-гийн хувьд, Аваргуудын лигийн амбицтай том клуб төдийгүй өөрийнхөө нөөц бололцоог бүрэн дүүрэн нээж харуулахад хамгийн боломжтой газар юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.