UBLife Logo
🥇 Парис - 2024

Гено Петриашвили түрүүлж, Таха Акгуль зодог тайллаа

Гено Петриашвили түрүүлж, Таха Акгуль зодог тайллаа

Өчигдөр эмэгтэй, эрэгтэй чөлөөт бөхийн ээлжит жингүүд медальтнуудаа тодрууллаа. Эмэгтэй 62 кг-д П.Орхон хүрэл медалийн төлөө Киргизийн Айсулу Тыныбековатай барилдаж, ялагдан, шагналт 5-р байраар олимпоо өндөрлүүллээ. Эмэгтэйчүүдийн 76 кг-д Э.Даваанасан эхний барилдаандаа Нигерийн Ханна Амучечи Рубеныг 5:2 хожиж, 1/4 шигшээд Колумбын Татьяна Рентериад 3:6 харьцаатай ялагдлаа. Эрэгтэй 65 кг-д Т.Тулга ДАШТ-ий хүрэл медальт Арменийн тамирчин Вазген Теваняныг 7:5 ялаад, хагас шигшээ барилдаанд Японы Котаро Киёокатай хүч үзэж, 1:5 харьцаатай ялагдсан. Өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдах юм.

Эрэгтэй 74 кг-ын финал тун хурдан болж өнгөрлөө. Узбекистаны дагестан легионер Разамбек Жамалов хоёрхон минутад энэ олимпын нэгэн нээлт болоод байсан Японы Даичи Такатаниг цэвэр яллаа. Сонирхолтой нь Жамаловын хувьд Такатани энэ олимпод барилдсан анхных нь гадаад бөх байв. Финал хүртэл тэр Беларусийн дагестан бөх Магомедхабиб Кадимагомедов, Словакийн осетин залуу Таймураз Салказанов, Албанийн осетин бөх Чермен Валиев, Тажикстаны якут Виктор Рассадин гэсэн дандаа ОХУ-ын бөхчүүдтэйгээ барилдсан юм. Чермен Валиев Албанид анхных нь олимпын медалийг авч өгсөн гэж байгаа. Сербийн Хетик Цаболов барилдаан дуусахаас 24 секундын өмнө АНУ-ын Кайл Дейкийг 4:3 ялж яваад 4:10 ялагдлаа.

Гүржийн Гено Петриашвили гурав дахь олимпоо оролцож, алтан медальд хүрлээ.

Ираны Зарег тэр 10:9 ялсан. Туркийн Таха Акгуль олимпын хоёр дахь хүрлээ зүүгээд зодог тайллаа.

Эмэгтэйчүүдийн 62 кг-д Японы Сакүра Мотоки түрүүлсэн бол Киргизийн Айсулу Тыныбекова хүрэл медаль хүртсэн.

Эрэгтэй

74 кг

Финал

Разамбек Жамалов (Узбекистан) - Даичи Такатани (Япон) - цэвэр (+:- )

Хүрэл медалийн төлөө

Кайл Дейк (АНУ) - Хетик Цаболов (Серби) - 10:4

Чермен Валиев (Албани) - Виктор Рассадин (Тажикстан) - 6:2

125 кг

Финал

Гено Петриашвили (Гүрж) - Амир Заре (Иран) - 10:9

Хүрэл медалийн төлөө

Таха Акгюль (Турк) - Айял Лазарев (Кыргызстан) - 7:0

Георгий Мешвилдишвили (Азербайжан) - Роберт Баран (Польш) - 9:3

Эмэгтэй

62 кг

Финал

Сакура Мотоки (Япон) - Ирина Коляденко (Украин) - 12:1

Хүрэл медалийн төлөө

Айсулу Тыныбекова (Кыргызстан) – П.Орхон (Монгол) - 6:6 (+:- )

Грэйс Буллен (Норвеги) - Ана Паула Годинес Гонсалес (Канад) - 11:0

Өнөөдөр аваргын төлөө барилдах бөхчүүд

Эрэгтэй

65 кг. Котаро Кийока (Япон) - Рахман Амузад (Иран)

97 кг. Гиви Мачарашвили (Гүрж) - Ахмед Тажудинов (Бахрейн)

Эмэгтэй

76 кг. Кеннеди Блейдс (АНУ) - Юка Кагами (Япон)

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.221.229.65
Теннистэй адилхан. Нэг орноос 3 тамирчин орох боломжтой байх хэрэгтэй!