UBLife Logo
Эрүүл мэнд

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

ЖЕНЕВ, 2024 оны наймдугаар сарын 21 /DW/. Төв Африкийн орнуудад тархаж буй сармагчны цэцэг /mpox/ хэмээх вирусний халдвар нь шинэ ковид биш гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ мягмар гарагт мэдэгдлээ. 

ДЭМБ-ын Европын бүсийн асуудал эрхэлсэн тэргүүн Ханс Клюге НҮБ-ын хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ "сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан олон улсын хэмжээнд онцгой байдал зарласан ба дэлхийн даяарх эрүүл мэндийн байгууллагууд энэ өвчний талаар маш тодорхой ойлголт мэдээлэлтэй байгаа бөгөөд тархалтыг хэрхэн хянах вэ гэдгийг мэдэж байгаа" гэлээ.

Бид өвчний хоёр дахь хувилбарын талаар нэлээд их зүйлийг мэдэж авсан гэж Х.Клюге 2022 онд тархсан хувилбарын талаар дурдаад, одоо шинэ бөгөөд илүү хурдан халдварладаг нэг дэх хувилбарын талаар илүү ихийг олж мэдэх шаардлага тулгарсныг нэмж хэлжээ.

Сармагчны цэцэг гэж юу вэ?

Сармагчны цэцэг өвчний тархалт эндемик болсон Төв ба Баруун Африк зэрэг бүс нутгаас өөр газарт энэ өвчний тохиолдол бүртгэгдэх нь ховор байсан бөгөөд ийм тохиолдлуудын ихэнх нь аялал жуулчлал эсвэл амьтдыг импортлох асуудалтай холбоотой байв. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд ДЭМБ өвчний тархалттай холбогдуулан хоёр удаа олон улсын хэмжээнд онцгой байдал зарлаад байна. 2022 онд энэ өвчин урьд нь огт бүртгэгдэж байгаагүй 70 гаруй оронд тархсан юм. Харин энэ онд уг өвчний шинэ хувилбарын тархалтаас үүдэн Конго болон түүний хөрш зэргэлдээ орнуудад халдварын тохиолдол, нас баралтын тоо нэмэгдсэн нь дахин онцгой байдал зарлахад хүргэжээ.

Эх Сурвалж: МОНЦАМЭ агентлаг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.