Г.Болор-Эрдэнэ “Парис-2024” паралимпын наадмын шигшээ наймд шалгарлаа
“Парис-2024” паралимпын наадмын хоёр дахь өдөр ДАШТ болон Азийн АШТ-ий тус бүр таван удаагийн үнэмлэхүй аварга, Азийн наадмын алтан медальт Ганбатын Болор-Эрдэнэ тулалдана.
Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөж, Доминиканы Жеральдо Кастро, Саудын Арабын Аль-Тарик нарын аль ялсантай нь хүч сорихоор оноолт таарчээ. Эл тулаан 20:25 цагаас явагдах хуваарьтай байна.