“Парис-2024” паралимпын наадмын эхний өдөр У.Сүрэнжав таеквондогийн төрөлд түрүүлж, Монголын анхны эмэгтэй олимпын аварга болсон билээ.
Тэгвэл энэхүү бахдам амжилтын буухиаг тэмцээний хоёр дахь өдөр ДАШТ болон Азийн АШТ-ий тус бүр таван удаагийн үнэмлэхүй аварга, Азийн наадмын алтан медальт Ганбатын Болор-Эрдэнэ үргэлжлүүллээ.
Түүний хувьд, эхний тойрогтоо гоц мөргөж, Доминиканы Жеральдо Кастро, өмнөх олимпоор медалийн төлөө хүчтэй өрсөлдсөн Италийн Антонино Боссоло нар ялснаар финалд шалгарсан. Алтан медалийн төлөөх түүний өрсөлдөгч “Токио-2020” паралимпын хүрэл, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Европын хошой аварга Туркийн Махмут Бозтеке байлаа. Тэдний өрсөлдөөн энэ тэнцүү өрнөж, оноо ч тэнцсэн боловч алтан оноогоор Бозтеке ялж, олимпын хүрэл медалиа алт болгон амжилтаа ахиулав.
Харин Г.Болор-Эрдэнийн хувьд, паралимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин боллоо. Түүний эл медаль Монголын тамирчдын паралимпын наадмаас авчирсан зургаа дахь медаль юм.