UBLife Logo
🥇 Парис - 2024

Д.Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадмын IV байрт шалгарлаа

У.Чинзориг
У.Чинзориг
Д.Сэлэнгээ “Парис-2024” паралимпын наадмын IV байрт шалгарлаа

“Парис-2024” паралимпын наадмын байт харвааны эмэгтэйчүүдийн рекурв төрлийн тэмцээн өнөөдөр явагдаж өндөрлөлөө.

Эл тэмцээнд Монголын хоёр тамирчин цэц сорьсон юм.

Д.Сэлэнгээгийн хувьд, чансаа тогтоох урьдчилсан харваанд 3-р байраар эрэмблэгдэн эхний шатнаа гоц мөргөж, Украйны Шевченког 6:2-оор буулган авснаар шигшээ наймд шалгарсан. Тэрбээр дараагийн өрсөлдөгч Словенийн Жива Лавринчтай таван үеийн туршид харваж, 6:4-өөр хожиж медалийн төлөө өрсөлдөхөөр болсон юм.

Улмаар мөнгөн медалийн төлөө Хятадын Ву Чунянтай халз харвасан ч, шийдвэрлэх үеийн хоёр дахь сумаараа 7 онооны тойргийг онож, 6:4-өөр ялагдав.

Улмаар хүрлийн төлөө олимпын хүрэл, хошой мөнгөн медальт Италийн Элизабетта Минотой өрсөлдсөн ч, түүний өрсөлдөгчийн сум байны хамгийн өндөр цэгүүдэд оносноор Д.Сэлэнгээгийн хувьд IV байраар олимпын наадмыг өндөрлүүллээ.

Харин Б.Оюун-Эрдэнийн хувьд, чансаа тогтоох урьдчилсан харваанд 18-р байраар эрэмблэгдэн эхний шатнаа Италийн Вероника Флореног 6:0-ээр ялсан. Гэвч шигшээ 16-д урьдчилсан харваанд 2-р байраар эрэмблэгдсэн олимпын наадмын багийн төрлийн алт, хүрэл, хувийн төрлийн мөнгө, хүрэл медальт Хятадын Ву Чунянтай учраа таарч халз өрсөлдсөн ч, 6:0-ээр хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.