UBLife Logo
🥇 Парис - 2024

Трансжендер гүйгч “Парис-2024” паралимпын финалд шалгарч чадсангүй

У.Чинзориг
У.Чинзориг
Трансжендер гүйгч “Парис-2024” паралимпын финалд шалгарч чадсангүй

Паралимпын наадамд оролцож буй анхны нээлттэй трансжендер тамирчин Валентина Петрилло “Парис-2024” наадмын Т12 ангиллын 400м-ийн гүйлтэд хурд сорилоо.

Өдгөө 51 настай Италийн гүйлтийн тамирчин Петрилло урьдчилсан гарааны уралдаанд 58.35 секундын амжилтаар Венесуэлийн Алехандра Паола Перез Лопезоос 1.38 секундын хоцрогдолтойгоор хоёрдугаар байрт орсноор хагас шигшээ шатнаа шалгарсан юм.

Улмаар даваа гарагт явагдсан хагас шигшээ уралдааны үеэр 57.58 секундын үзүүлэлтээр хувийн дээд амжилтаа шинэчилсэн ч, гараандаа гуравдугаар байраар бариалж финалд шалгарч чадсангүй.

Петрило баасан гарагт эмэгтэйчүүдийн T12 ангиллын 200м-ийн төрөлд уралдана.

Тэрбээр 2019 онд хүйсээ солиулжээ. Петрилло өнгөрсөн жил пара хөнгөн атлетикийн ДАШТ-ээс хошой хүрэл медаль хүртсэн.

Түүний хувьд, 14 настайдаа өвчний улмаас хараагаа алдсан бөгөөд 2015-2018 оны хооронд эрэгтэйчүүдийн ангиллаарх Итали улсын аварга шалгаруулах тэмцээнээс 11 алтан медалийг хүртжээ.

"Би өмнөх шигээ эрч хүчтэй байхаа хэдийн больсон. Шилжилтийн эхний саруудад 10 кг-аар жин нэмсэн. Өмнөх шигээ хэвийн идэж чадахаа больж, цус багадалттай болсноос үүдээд дандаа даардаг, жингээ хасахад хүрсэн. Зөвхөн биеийн хүч тэнхэл ч биш, нойр маань ч гэсэн хэвийн байдал нь алдагдаж, сэтгэл санаа ч тогтворгүй. Иймд тамирчин хүний ​​хувиар өмнөх шигээ хурдан гүйж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхөд хэцүү байна” гэж тэрбээр ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.