UBLife Logo
Спорт

Криштиано Роналду: Би Португалийн шигшээгээс зодог тайлах тухай хэзээ ч бодож байгаагүй

Криштиано Роналду: Би Португалийн шигшээгээс зодог тайлах тухай хэзээ ч бодож байгаагүй

Португалийн домогт хөлбөмбөгчин Криштиано Роналду ойрын жилүүдэд шигшээ багаасаа зодог тайлах бодолгүй байгаа гэдгээ мэдэгдэж, “Евро-2024” тэмцээний дараах өөр рүү нь чиглэсэн шүүмжлэлд санаа зовохгүй байна гэлээ.

Тэрбээр Үндэстнүүдийг лигт тоглох Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдсан төдийгүй пүрэв гарагт Хорваттай тоглох бол ням гарагт Шотландын эсрэг өрсөлдөнө.

“Европын АШТ-ий дараах над руу чиглэсэн шүүмжлэлүүд шигшээ багтаа илүү удаан хугацаагаар хүчин зүтгэх урам зоригийг маань нэмлээ. Шүүмжлэл байхгүй бол ахиц дэвшил гэж үгүй. Гэхдээ санал бодлоо хэлж байгаа хүмүүс хэзээ ч хувцас солих өрөөний уур амьсгалыг мэдэрч байгаагүй. Үнэндээ тэд “Формула 1”-ийн тухай ярьж байгаа надтай л төстэй санагддаг учир би шүүмжлэл бүхний ард зүгээр л инээдэг. Бид Үндэстнүүдийн лигт аль хэдийн түрүүлсэн ч, гэвч ахин нэг удаа аварга болохыг хүсч байна. Цаг нь ирэхээр би шигшээ багаа орхино. Зодог тайлах шийдвэр миний хувьд тийм ч хэцүү биш санагддаг. Хэрвээ би шигшээ багтаа үнэ цэнтэй тоглогч байхаа больсон мэт санагдаж эхэлбэл хамгийн түрүүнд явах болно. Гэхдээ замналаа дуусгах хүртэл би гарааны тоглогч хэвээр байхыг хүсч байна” гэв.

Өдгөө 39 настай Роналду шигшээ багийнхаа төлөө 212 тоглолтод оролцож, 130 гоол оруулаад буй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.