Энэ сарын 10-15-ны хооронд Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо болох Дэлхийн ур чадварын уралдаанд оролцох Монгол Улсын багт Боловсролын сайд П.Наранбаяр амжилт хүсэж, төрийн далбааг гардууллаа.
Мэргэжлийн боловсролын салбарын Олимп хэмээгддэг тус уралдаан хоёр жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөх аж. Харин Монгол Улсаас долоон тамирчин экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорих юм.
Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэн ба түүнээс хойш тус уралдаанд манай улсын баг тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж билээ.
Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн хамт олон та бүхэнд амжилт хүсье.
Эх Сурвалж: Боловсролын Яам