ОХУ-ын Владивосток хотод болж байгаа Дорнодын эдийн засгийн форум дээр “Сибирийн хүч-2” хоолойн талаар ярилцлаа. Монголын нутгаар дамжин, Оросоос Хятадад байгалийн хий дамжуулах энэ том төслийн талаар сүүлийн үед зогссон гэсэн яриа гараад байгаа билээ. Мөн Монгол улс “Сибирийн хүч-2” төслийг 2028 он хүртэлх үндэсний хөгжлийн хөтөлбөрөөс хассан гэсэн мэдээлэл ч гарч байсан.
Харин БНХАУ-аас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Чжан Ханьхуэй “Сибирийн хүч-2 хийн хоолойн төслийн хүндрэлтэй асуудлуудыг удахгүй даван гарна. Энэ хоолой амжилттай баригдаж дуусна. Талууд санал зөрөлдөөнтэй зүйлээ цэгцэлсэн. Итгээрэй” хэмээн хэлсэн байна.