Гоо үзэсгэлэн хаана оршдог вэ? Бие цогцост уу? Дотоод оршихуйд уу? Аль эсхүл өөр хаа нэгтээ юу? Энэхүү асуулт олон зуун жилийн турш хүн төрөлхтний оюун бодлыг гашилгаж буй билээ. Ялангуяа гоо сайхны өндөр шалгууртай болсон өнөө цагт байгалийн өгөгдлөө бишрэн хайрлах хүн ховордсон гэхэлд хилсдэхгүй. Энэхүү үзлийг халах гэсэн мэт гэрэл зурагчин Абби Трэйлор-Смит 12 жилийн турш нэгэн фото төсөл дээр ажиллажээ.
Тус төсөл Шеннон гэх залуу охины эгэл амьдралын гэрэл зургуудаас бүрдэх бөгөөд гэрэл зурагчны илэрхийлэх гэсэн санаа нь хүн бүр өнгөц харагдаж буй шиг ээ байдаггүй агаад өөр өөрийн гэрэл гоо үзэсгэлэнтэй гэдгийг харуулах аж. Ингээд хамтдаа Шеннон охины баримтат гэрэл зургуудаар аялцгаая.