UBLife Logo
Спорт

“Парис-2024” олимпод оролцсон Угандагийн марафончийг найз залуу нь “шатаажээ”

“Парис-2024” олимпод оролцсон Угандагийн марафончийг найз залуу нь “шатаажээ”

Угандагийн марафонч Ребекка Чептегейг найз залуу нь дээрээс нь бензин асгаж шатаасан балмад хэрэг гарчээ.

Өдгөө 33 настай Чептегей “Парис-2024” олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд оролцож, 44-р байр эзэлсэн юм.

Кени дэх гэрийнх нь ойролцоо гарсан эл хэргийн улмаас түүний биеийн 75-аас илүү хувь нь түлэгдэж, эрүүл мэндийн байдал нь маш хүнд байгаа ажээ.

Тэдний хөрш айлын хүн “Хосууд гэрийнхээ гадаа хэрэлдэж байгаа нь сонсогдсон. Удалгүй найз залуу нь эмэгтэйгээ шатаахын өмнө шингэн зүйл асгаж байхыг харсан” гэж Кенийн “Standard” сонинд ярьжээ.

Гэмт хэрэгтэн ч мөн найз бүсгүйнхээ адилаар галд өртөж, хүндээр бэртжээ. Тэднийг хөршүүд нь аварсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
23
5
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...