UBLife Logo
Спорт

FIBA: Хагас шигшээд тоглох багууд тодорлоо

FIBA: Хагас шигшээд тоглох багууд тодорлоо

Германы нийслэл Берлин хотноо болж буй сагсанбөмбөгийн эмэгтэйчүүдийн 20 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн найман багийн тоглолт өчигдөр болж, хагас шигшээд тоглох дөрвөн багийн нэр тодорлоо.

Тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтууд болно гэсэн хүлээлт талаар болж, АНУ, Франц, Испани, Германы багууд бүгд өрсөлдөгчөө олон онооны зөрүүтэй хожлоо.

2016 оноос Олимпын наадам, ДАШТ-д нэг ч хожигдол амсаагүй АНУ, "Парис-2024" Олимпын мөнгөн медальт Францын багууд хожих магадлал өндөр байсан бол Испани, Германы багууд хожих хожихдоо хүчирхэг Австрали, Европын хошой аварга Бельгийг ийм олон онооны зөрүүтэй хожино гэж таамаглах хүн тийм ч олон байгаагүй байхаа.

Испани-Австрали үе солигдож яваа, шинэ залуу олон тоглогчтой баг бол Герман бүсгүйчүүд нутгийн дэвжээ зөөлөн гэдгийг харуулж, түүхэндээ анх удаа шөвгийн дөрөвт үлдлээ.

Хагас сайнд (9.12) болох хагас шигшээд Франц-Герман, АНУ-Испани хоорондоо тоглох боллоо.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...