Энэ сарын 1-нээс эхлэн Израилын Тель-Авив, Иерусалим гэсэн том хотуудад олон нийтийг хамарсан жагсаал болж байна.


Хэдэн зуун мянган хүн гудамжинд жагсаж, Засгийн газраа ХАМАС-тай хэлэлцээр хийж, зуу гаруй барьцааны хүмүүсийг суллахыг шаардаж эхэллээ.


Наймдугаар сарын 31-нд Газын зурвасын Рафах хотод зургаан барьцааны хүний цогцсыг олсон.


Алан хядагчид тэднийг Израилын цэрэг ирэхийн өмнхөн алсан нь тогтоогджээ.


Ингээд Израилд өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал эхэлж, ХАМАС-тай хэлэлцээр хийхийг шаардсан юм.


Харин Засгийн газар палестинчуудтай хэлэлцээр хийхгүй, дайнаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байна.




