ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны тэргүүн Дмитрий Песков “Известия” сонинд ярилцлага өгөхдөө Монголыг онцоллоо.
Тэрээр “Одоогийн байдлаар БНХАУ нь Монголын хамгийн гол хөрш. Хоёрдугаарт ОХУ явж байгаа. Монголын гадаад бодлогод гуравдагч хөрш гэж заасан байдаг нь АНУ, Европын холбоо, Япон юм. Монголчууд гадаад харилцаа холбоогоо өргөжүүлэх гэж хичээж байгаа нь гарцаагүй. Ийм нөхцөлд гуравдагч хөршүүдтэй өрсөлдөхийн тулд ОХУ идэвхтэй ажиллах хэрэгтэй. Бид Монголын хувьд ашигтай хөрш нь болж, бусад орны өгч чадахгүй зүйлсийг Монголд өгөх шаардлагатай. Үүний тулд хэрэглэх нөөц бололцоо ОХУ-д хангалттай байгаа. Эртнээс дотно хөршийн харилцаатай байсан, газар нутаг ойрхон гээд бидэнд байгаа давуу зүйлээ үр дүнтэй ашиглах хэрэгтэй. Зүгээр гараа хумхиад суугаад байж болохгүй, өрсөлдөөн ширүүн байна” гэж ярьжээ.