Парисын олимпын хүрэл медальт Малхас Амоян, дэлхий, тивийн АШТ-ий медальт Арсен Арутюнян, Вазген Теванян, Геворг Тадевосян, Арман Андреасян, Манвел Хндзрцян нарын арван бөх цэргийн албанд татагдлаа хэмээн Арменийн БХЯ-наас мэдээллээ.
Бөхчүүд Спортын ротод хоёр жил алба хаах юм. Тэд “Эх орондоо зүтгэх хүсэлтэй байна. Арменийн армид алба хаах нь нэр төрийн хэрэг” хэмээн тангараг өргөхдөө мэдэгджээ.
Ирэх 11 дүгээр сарын 18-24-нд Ереванд Армийн дэлхийн аварга шалгаруулах 37 дахь удаагийн тэмцээн болно. Дээрх бөхчүүд тус тэмцээнд оролцох юм.