UBLife Logo
Сэтгэл судлал

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Гэгээн дурсамж, хүсэл тэмүүллээр дүүрэн эхлүүлсэн харилцаа тань нэг л өдөр нурж бие биеэ шархлуулан , өөрийн мэдэлгүй аюултай харилцааны золиос болж яваа юм биш биз. Сөрөг сэтгэл зүйд тулгуурласан ээдрээтэй хосын харилцаанд байх үнэхээр хэцүү. Гэвч болгоно гэх хэт хийсвэр хандлага харилцааг улам дордуулж өөрийгөө алдахад хүргэх эрсдэлтэй. Тиймээс амаргүй хэдий ч токсик харилцааг цааш даамжруулалгүй даруй зогсооход тань туслах шинжүүдийг хүргэе.

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”

#1 Уучлалт гуйхаас татгалздаг

-Таныг сонсохгүй

-Ойлгохгүй

-Өөрсдийн хийсэн буруу зүйлийг ухамсарлахгүй 

-Ойлголцохыг хичээхгүй мөн алдаагаа ухамсарлаж үнэн сэтгэлээсээ уучлалт гуйдаггүй бол харилцаанд тэнцвэр алдагдсаны дохио.

#2 Үг үйлдэл нь үргэлж зөрж байдаг

Үг үйлдэл нь үргэлж зөрж байдаг хүн аливаа харилцаанд итгэл төрүүлэхгүйгээс гадна өөрийн гэсэн үзэл бодлолгүй, өөртөө үнэнч бус хандаж байгаагийн илрэл. Ийм хүнтэй харилцаанд орох нь хэтдээ том асуудлууд үүсэх эхлэл болж болно.

#3 Өнгөрснийг сөхдөг

Өнгөрсөнд хийсэн алдаа дутагдлаар тань дөрөөлж, сүрдүүлэх, дэргэдээ байлгах, хэрүүл үүсгэх нь хортой, аюултай хаилцааны шинж мөн.

#4 “Gaslight” буюу тархи угаалт

Хүчирхийлэгч тал хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг үгүйсгэж, буруутгаж, заримдаа болсон зүйлийг ч болоогүй, болоогүй зүйлийг болсон мэтээр итгүүлж, төөрөгдүүлж чаддаг. Жишээ нь өөрөө алдаа хийсэн ч тэрхүү алдаа нь танаас болж үйлдэгдсэн мэт мэдрэмжийг төрүүлэх. “Чи тогтворгүй учраас ийм зүйл боллоо”, “Галзуурсан”, “солиотой”, “сэтгэл хөдлөл ихтэй”, “хартай” гэх мэт үг байнга хэрэглэнэ.

#5 Хартай

Хайртай бол хартай гэх үг хамгийн буруу холбоо үг болов уу. Хар бол хайртай огт холбоогүй авир бөгөөд харин ч өмчлөх хүслийн илрэл билээ. Гэтэл хэн ч хэний ч өмч биш гэдгийг санах хэрэгтэй. Гэрлэсэн ч гэрлээгүй ч хүн гэдэг зөвхөн өөрөө өөрийнхөө өмч юм.

#6 Амжилтад тань баярладаггүй

Хэрэв хамтрагч тань таныг санхүү болон, нийгмийн хүрээнд өөрийнхөө хамааралд байлгахыг хүсдэг бол мөн сул дорой байх тусам тань баярлан эгогооо тэжээж, харин амжилттай болоход тань ундууцан бухимдаж аль болох өөрийн хяналтдаа байлгахыг хүсдэг бол маш том УЛААН ТУГ юм шүү.

#7 Love-bombing (хайраар булах)

Хайраар булах гэдэг нь үнэн хэрэгтээ хос хоёрын хэн нэг нь нөгөөгөө хүчирхийлж, хяналтдаа оруулах, манипуляц хийхийн тулд хэт их анхаарал халамж үзүүлэн бэлэг сэлтэд үрэлгэн хандахыг хэлдэг. Яваандаа тэр "их" хайрыг хүлээн авч буй тал нь нөгөө хүнээсээ хараат юм шигээр мэдэрч эхэлдэг гэжээ. Мөн амьдрал дээр ийм харилцаа ховор тохиолддог бөгөөд хүчирхийлэлд суурилсан харилцаатай, нарциссист хүн хосоо хайраар булах магадлал өндөр байдаг. 

#8 Бие махбодын хүчирхийлэл

Бие махбодын хүчирхийлэлд зөвхөн зодох ордоггүй. Хос тань таныг хүсээгүй байхад хүчээр бэлгийн харилцаанд орох гэж хүчлэх, далайж айлгах, цохих, түлхэх зэрэг хамаарна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.233.194
Сэтгэлгүй нэгэн аливаа бүхэнд андашгүй шал худалаа л байсан байдаг шүү дээ.