“Парис-2024” паралимпын наадмын сүүлчийн өдөр пауэрлифтингийн 107кг-ийн жин дэх хэвтээ шахалтын төрөлд хүч сорьсон гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ 248кг-ийн туухайг өргөсөн амжилтаараа мөнгөн медаль зүүлээ.
Тэрбээр олимпын наадмаас иж медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж түүхэнд нэрээ дархлав.
Э.Содномпилжээ 2016 оны паралимпын наадмаас хүрэл, 2020 онд алт, 2024 онд мөнгөн медаль хүртсэн юм.
Түүнчлэн ДАШТ-ээс гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч гээд түүний дэлхий дахинаа тунхагласан амжилтууд үнэмлэхүй билээ.