UBLife Logo
Боловсрол

Залуу манлайлал хөтөлбөрт шинэ үеийн залуусыг урьж байна

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Залуу манлайлал хөтөлбөрт шинэ үеийн залуусыг урьж байна

Зориг Сангийн ууган хөтөлбөрүүдийн нэг Залуу манлайлал хөтөлбөр (YLP) 22 дaхь жилдээ зарлагджээ! Залуу манлайлал хөтөлбөр нь Монголын залуу мэргэжилтнүүдийн хувь хүний болон манлайллын чадвараа хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор 2003 оноос хойш хэрэгжиж байгаа билээ.

Өдгөө 21 жил амжилттай хэрэгжиж байгаа тус хөтөлбөр нь эгнээндээ 450 гаруй залуучуудыг нэгтгэн залуу мэргэжилтнүүдэд манлайлах чадварт суралцах, олон салбарын манлайлагчидтай холбоо тогтоох боломжуудыг олгосоор байна.

Шинэ үеийн залуус та бүгд тус хөтөлбөрт хамрагдсанаар нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрахаас гадна төрөл бүрийн салбарын тэргүүлэгчидтэй уулзаж дэлхий дахинд болон Монгол улсад тулгарч буй нийгмийн болон бусад асуудлуудын талаарх ойлголтоо нэмэгдүүлж, манлайллын ур чадвараа дээшлүүлж, нийгэмд хандсан төсөл хамтран хэрэгжүүлэх зэрэг боломжуудыг олж авах болно. Иймд нийгэмдээ хувь нэмрээ оруулж, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг Зориг Сан 22 дахь удаагийн ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-т урьж байна.

Хөтөлбөрт хамрагдсанаар:

-Монгол болон олон улсад тулгарч буй асуудлуудтай цогцоор нь танилцана

-Олон салбарын туршлага бүхий манлайлагчдаас суралцана

-Нийгмийн оролцоо, манлайлал, хамтын ажиллагаа, харилцааны ур чадвараа сайжруулна

-Хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлс дээрээ тулгуурлан 3-4 багт хуваагдан нийгэмд чиглэсэн төсөл хэрэгжүүлнэ

Тавигдах шаардлага:

Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй

  • Нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй

  • 25 хүртэлх настай

  • Их, дээд сургуулиа төгссөн

  • Долоо хоногт 3 хүртэлх цаг зарцуулж, идэвхтэй оролцох боломжтой

Шаардлагыг хангаж байгаа залуус өргөдлийн маягтыг онлайнаар ЭНД ДАРЖ бөглөх боломжтой.

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2024 оны 9 сарын 24-ний 23:59 цаг

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.