UBLife Logo
Урлаг

Алдарт балетчин Микаэла ДеПринс 29 настайдаа нас барлаа

Алдарт балетчин Микаэла ДеПринс 29 настайдаа нас барлаа

Өнгөт арьст балетчидын замыг нээгч, Харлем театрын гоцлол бүжигчин Микаэла ДеПринс энэ сарын 13-нд насан эцэс болжээ. Тэрээр дөнгөж 29 настай байлаа.

Хэвлэлийн төлөөлөгч нь үхлийн шалтгааныг дурдаагүй ч “эмгэнэлтэйгээр, гэнэт” гэсэн үгийг эмгэнэл дээрээ ашигласан байлаа.

Микаэла ДеПринс бүсгүйн амьдралаар кино хийхэд болохоор. Тэрээр Сьерра-Леонд иргэний дайны үеэр төржээ. Аав нь дайнд амь үрэгдсэн бол ээж нь өлсгөлөнгөөр энэ хорвоог орхисон. Багад нь түүнийг арьсан дээрх мэнгэ, толбоноос нь болж, чөтгөр, шулам хэмээн ад үздэг байлаа. Хорогдох байранд амьдарч байсан ч ад үзэгдсээр бараг л гудамжинд аж төрж байв. Харин нэг удаа түүний амьдралд гэрэл гэгээ гийсэн нь балет байв. Хогийн сав дотроос олсон хуучин сэтгүүлийн хавтсан дээрх балетчин эмэгтэйн гэрэл зургийг хараад ДеПринс балет бүжиглэх гэсэн мөрөөдөлтэй боллоо. Гайхалтай нь түүний мөрөөдөл биелсэн юм. Хэдэн жилийн дараа охиныг АНУ-ын Нью-Жерсигийн гэр бүл өргөж авав. Энэ азтай тохиолдол охинд аз жаргал авчрах хувьтай байжээ. Өргөж авсан ээж нь охиноо балетад дуртай болохыг ажиглаад дугуйланд оруулав.

Дунд сургуулиа төгсөөд ДеПринс алдар хүндийн замд орсон. Тэр Харлем театрын түүхэн дэх хамгийн залуу гоцлол бүжигчин болж, дэлхийн бүх том театрын тайзнаа гарсан. Бейонсе-гийн “Lemonade” клипт тоглож, Мадоннагийн шоунд уригдав. 2021 онд алдарт Бостон театрт бүжиглэлээ. Дайн дажинд хохирсон болон хүчирхийлэлд өртсөн хүүхэд багачуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг байлаа.

“ДеПринс бол ямар ч бэрхшээл тулгарсан, хичээж зүтгэвэл мөрөөдөлдөө хүрч болно гэдгийг олон хүнд харуулсан, хүүхэд багачуудын үлгэр жишээ болсон хүн байлаа” гэж эмгэнэлд дурджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
4
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

2024 онд Монголын соёл урлагийг тодорхойлсон үйл явдлууд

Монголын түүх, археологийн дурсгалууд дэлхий нийтийн анхаарлын төвд шилжсэн, музейн хэвшмэл байдлыг эвдэх их эхлэлийг түүчээлсэн, дүрслэх урлаг, кино, театр, хөгжмийн уран бүтээлчид дэлхийн томоохон тайз, дэлгэцнээ хүрсэн их нүүдлийн жил байлаа.

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

Б.Даваа: Зохиолд ажиллах, хэл ярианы техник хоёр бол ороонго мод шиг салшгүй холбоотой

СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхим энэ онд 30 жилийнхээ тэгш ойг тэмдэглэж байна. Бид уг үйл явдалтай холбогдуулан тус тэнхимийн эрхлэгч, доктор Батчулууны Даваатай ярилцлаа.

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Эрдэмтэн, судлаач Д.Цэрэнсодном таалал төгсчээ

Тэрээр Турфаны судлал, Монгол шүлэг судлал, Монгол ардын аман зохиол судлал, Монголын эртний уран зохиолын түүхийн судалгаа, “Монголын нууц товчоо” судлал, Монголын бурхны шашны уран зохиол судлал, Монгол үсэг зүй, Монголын уламжлалт анагаах ухааны судлал гэсэн найман чиглэлийг орчин цагийн Монгол орноо, харилцан уялдаатайгаар эн тэгш хөгжүүлж чадсан Монголын цор ганц эрдэмтэн байлаа.