UBLife Logo
Урлаг

“LEXUS ART AWARD 2026” бүтээлийн уралдаан зарлагдлаа

“LEXUS ART AWARD 2026” бүтээлийн уралдаан зарлагдлаа

“Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн Лексус брэндээс зохион байгуулж буй "Lexus Art Award 2026” уралдаан болно. Тус уралдааныг Лексус брэндийн “Discover Together” алсын хараатай уялдуулж, 2026 оны “Discover Your Space” буюу “Өөрийн орон зайг нээ” сэдвийн хүрээнд анх удаа зохион байгуулагдах гэж байна.

"Lexus Art Award 2026” уралдаанаар дамжуулан Монголын уран бүтээлчдийг дэлхийд таниулах, тэдний бүтээлч дуу хоолойг олон улсад хүргэх гүүр болох зорилготой бөгөөд уран бүтээлч таныг дээрх сэдвийн хүрээнд орон зайг хэрхэн мэдэрч, хэлбэржүүлж, илэрхийлж болохыг харуулсан функциональ уран бүтээлээрээ оролцохыг урьж байна.

Шилдэг бүтээлийн эзэн 5 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртэхээс гадна БНСУ-ын “Тоёота Мотор Корпорац”-ын Лексус брэндээс жил бүр зохион байгуулдаг Lexus Creative Masters төсөлд өөрийн биеэр оролцож, төслийн уран бүтээлчидтэй хамтран ажиллах тусгай боломжийг эдлэх болно.

Шилдэг оролцогчоос гадна эцсийн шатанд шалгарсан 3 оролцогч тус бүрт 1 сая төгрөгийн мөнгөн шагнал болон Лексус брэндийн дурсгалын зүйлийг гардуулна.

Бүртгэл: 2026 оны 06-р сарын 17-ны өдрөөс эхлэн 08-р сарын 14-ний өдрийг дуустал.

Үзэсгэлэн болон шалгаруулалт: 2026 оны 09-р сард зохион байгуулагдана.

Лексус брэндийн үнэ цэнийг илэрхийлэх FUNCTIONAL, REFINED, CRAFTED гэсэн гурван үндсэн зарчмыг хослуулсан бүтээлүүдийг үнэлж шалгаруулна.

Бүтээлийн хэлбэр: (1 оролцогч 1 бүтээлээр оролцоно)

  1. Installation Art / Инсталляци урлаг

  2. Textile & Fiber Art / Нэхмэл, сүлжмэл болон ширхэгт урлаг

  3. Printmaking / Хэвлэлийн урлаг

  4. Design Object & Functional Art / Дизайн объект ба хэрэглээний урлаг

  5. Painting / Уран зураг

  6. Ceramic Art / Керамик урлаг

Та ЭНД дарж бүртгүүлээрэй. Дэлгэрэнгүй мэдээллийг 7570-1111, 9410-3157 утсаар авах боломжтой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...