UBLife Logo
Спорт

Хойд Солонгосын хөлбөмбөгчид Бразилийн шигшээг хожиж, залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Хойд Солонгосын хөлбөмбөгчид Бразилийн шигшээг хожиж, залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 22-ний өдрүүдээр 20 хүртэлх насны эмэгтэй хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумб Улсад явагдаж байна.

Хойд Солонгосын шигшээ хэсгийн шатнаа Аргентинийн багийг 6:2 харьцаатай, Коста Рикаг 9:0-ээр, Нидерландыг 2:0-ээр хожив. Улмаар хасагдах шатнаа Австрийг 5:2-оор, Бразилийг 1:0-ээр буулган авч, хагас шигшээд шалгараад байна.

Тэд есдүгээр сарын 18-нд 16:30 цагаас Америкийн шигшээтэй тоглоно. Америкчууд өмнөх шатнаа Германы багт түрүүлж хоёр гоол алдсан ч, 90+8, 90+9 дэх минутуудад гоолдож, улмаар торгуулийн цохилтоор ялсан юм.

Харин хагас шигшээгийн нөгөө тоглолт Япон болон Нидерландын хооронд явагдана. Нидерландчууд эл тэмцээн эхэлснээс хойш ганц ч гоол алдаагүй байсан зохион байгуулагч оронтой 2:2-оор тэнцэж, торгуулийн цохилтоор буулган авснаар хагас шигшээд хүрсэн.

Тэгвэл Японы баг өмнөх тэмцээний аварга хүчирхэг Испанийн шигшээг эл тэмцээнээс мултлаад байгаа юм.

Энэхүү тэмцээнд Герман болон Америкийн баг гурвантаа түрүүлсэн бол Хойд Солонгосын шигшээ хоёр удаа, Япон, Испанийн багууд тус бүр нэг удаа цом өргөсөн байдаг.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.