UBLife Logo
Спорт

Чөлөөт бөхийн ДАШТ: Ираны багт виза өгөхгүй байж магадгүй

Чөлөөт бөхийн ДАШТ: Ираны багт виза өгөхгүй байж магадгүй

Аравдугаар сарын 28-31-нд Албанийн Тирана хотод чөлөөт бөхийн олимпын бус жингүүдийн ДАШТ явагдана.

Тус тэмцээнд оролцох Ираны шигшээ багийг сонгох халз барилдаан болж, Ираны шигшээ баг тодорлоо. Ираны багт Реза Момени (61 кг), Амир Яздани (70 кг), Мохаммад Ноходи (79 кг), Камран Гасемпур (92 кг) нар сонгогдсон байна.

Гэхдээ Ираны шигшээ баг ДАШТ-д оролцож чадах эсэх нь баталгаатай биш байна. Иран, Албани улсуудын харилцаа муу тул Албанийн Засгийн газраас иран бөхчүүдэд виза өгөхгүй байх магадлал өндөр. Өнгөрсөн жил мөн Тиранад болсон U-23 дэлхийн аваргын тэмцээнд Ираны багт виза олгохоос шууд татгалзаж байсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.