UBLife Logo
Спорт

Шинэ озэки, ирээдүйн ёкозүнатай Намрын тэмцээний дүн

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Шинэ озэки, ирээдүйн ёкозүнатай Намрын тэмцээний дүн

Өчигдөр Японы нийслэлд мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээн өндөрлөлөө. Ёкозүна Тэрүнофүжиг эзгүйд хоёр озэки хүчээ үзүүлж, түрүү бөхийн цомынхоо тоог нэгээр ч гэсэн нэмэхээр өрсөлдөх байх гэсэн боловч тэд 50 хувийн амжилтаа арай ядан үзүүлсэн амжилттай тэмцээнийг дуусгалаа.

Мэргэжлийн сүмогийн шинэ од, сэкивакэ Ооносато арслангуудыг ядах юмгүй хаяж, санякү дээр 34 даван, ирэх Кюүшюү башёд озэки цолтой барилдах боллоо. Ооносато энэ башёд хэд хэдэн том рекорд амжилт тогтоосныг хэлэх нь зүйтэй. Жил хагасын өмнө оюутан байсан залуу одоо үндэсний бөхийнхөө озэки болоод зогсож байна. Сүмо бөхийн үс нь ч ургаж амжаагүй байдаг. Үнэхээр бие хаа, ур чадвар, сэтгэл зүй гээд бусдаасаа хол илүү байлаа. Одоогийн озэки нар цолоо яаж хамгаалах вэ гэж барилддаг бол тэрээр ирэх жил ёкозүна болно гэсэн зорилготой барилдаж байна. Ооносато Nippon Sport Science University сургуулийн нэгдүгээр дамжаанд байхдаа Оюутны ёзозүна, 3, 4 дүгээр дамжаандаа сонирхогчдын сүмогийн ёкозүна болж, макүшитагийн 10-аас барилдах эрх авсан. Ингээд 2023 оны Зуны тэмцээнээс мэргэжилд барилдаж, хоёр башёд жюүрёод дэвшин, сэкитори болсон. Жюүрёог мөн хоёрхон башёд туулж, 2024 оны нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшсэн. Шёова үеээс хойш хоёрт бичигдэх хурдан буюу 6 башё барилдаад санякү болж, 7 башё барилдаад анхны түрүүгээ авсан нь түүхэнд нэгт бичигдэх амжилт байлаа. Дээд зиндаанд 5 башё барилдахдаа бүгдэд нь тусгай шагнал авсан гээд дахин давтагдахад бэрх амжилтууд түүнийх. Макүшитагийн арваас барилдаад 9 тэмцээндээ озэки цолд хүрсэн нь мөн л түүхэн амжилт. Дээд зиндаанд 5 башё барилдаад озэки гэдэг нь Тайхо аваргын 6 башёг давсан рекорд. Ийм л нэг башё болж өнгөрлөө. Ирэх жил гэхэд Ооносато ёкозүна цолны болзол сонсоод барилдаж байх нь гарцаагүй.  

Монгол бөхчүүд

Ёкозүна Тэрүнофүжи - гэмтэл

Озэки Хоошёорюү – 8:7

Сэкивакэ Киришима – 12:3

Маэгашира Б-9 Оошёома - 10:5

З-10 Тамаваши – 7:8

Б-10 Роога – 8:7

Б-14 Оонокацү – 7:8

Жюүрёо

З-1 Чиёошёома Г.Мөнхсайхан 10:5

З-3 Тамашёохо Э.Энхманлай 6:9

Б-7 Миторюү Б.Төрболд 6:7:2

З-9 Дайшёохо Ч.Шижирбаяр 6:9

Макүшита

З-3 Дэванорюү Т.Тэмүүлэн 2:5

З-9 Котокэнрюү Г.Билгүүн 2:5

З-12 Асахакүрюү Р.Жамъянтогтох 5:2

Б-14 Саданохикари Д.Наранцогт 1:6

Б-28 Кёкүкайюү Ш.Далайбаатар 6:1

З-41 Хокүтомарү Н.Чинзориг 4:3

Б-44 Казэноүми Ц.Билгүүн 6:1

Б-45 Хокүтэнкай Г.Сүхбат 4:3

Санданмэ

Б-28 Сэйхакүхо Ө.Дэмиджамц 6:1

Жонокүчи

З-15 Госэйзан Б.Мөнх-Од 7:0

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.