UBLife Logo
Newsfeed

Рэппер 50 Cent “Netflix“-тэй хамтран Диддигийн хэргийн тухай кино хийнэ

Рэппер 50 Cent “Netflix“-тэй хамтран Диддигийн хэргийн тухай кино хийнэ

Шон “Дидди“ Комбсын хамгийн том шүүмжлэгчдийн нэг болох 50 Cent өнгөрөгч лхагва гарагт өөрийн олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан Диддигийн бэлгийн хүчирхийллийн хэргийн тухай баримтат кино бүтээх гэж буйгаа зарлалаа.

Энэхүү кинон дээр Америкийн найруулагч Алекс Стаплтон ажиллах гэнэ. 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн шуугиан тарьж эхэлсэн Диддигийн бэлгийн хүчирхийлэл, секс зуучлал тухай бүхий л үйл явдал, баримтыг энд тусгаж өгнө гэнэ.

“Энэ тэр чигтээ хэдэн арван жилийг дамнан үргэлжлэх түүх тул үнэхээр хэцүү, харуулахад бэрх байх нь гарцаагүй. Гэхдээ бид дуу хоолойгоо хүргэж чадахгүй байгаа хүмүүсийн өмнөөс тэдний дуу хоолой болон ажиллах зорилгоо мартахгүй“ хэмээн найруулагч Алекс болон рэппер 50 Cent дээр мэдэгдэлдээ өгүүлжээ.

Харин түүнийг буруутгасан энэ бүх хэргүүдийг Дидди өөрөө өнөөг хүртэл үгүйсгэсээр байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\52.77.224.198
Тэр бузар булайг сурталчилсан кино болох юм байна
123\13.229.46.195
Mungu oloh argaa ch ng sn hiihima